Конор Макгрегорыг амжилтанд хүргэсэн түүний гэр бүл ба “Босс хүү” /Фото/

Конор Макгрегор Эхнэр Дий Дэвлинтэйгээ 8 жилийн турш хоолтой хоолгүй, түрээсийн байрнаасаа хөөгдөн барин амьдарч явсан гэдэг.

Тэрээр энэ тухайгаа дурсахдаа: “Бид хоёр хамтдаа найман жил амьдарч байна. Дублин хотоос 30 километрийн зайд орших ажилгүйчүүдэд зориулсан  хямдхан түрээсийн байранд амьдардаг байлаа. Би ажилгүй байсан болохоор бүх цагаа зааланд өнгөрүүлнэ. Дэлхийн аварга болно гэж өөртөө итгэдэг байлаа. Эхнэр минь ч гэсэн надад итгэнэ. Хэдийгээр мөнгө муутай, орчин тааруу ч гэсэн тэр маань намайг зөв хооллож, дэглэм сайн бариулахын тулд өөрийгөө миний төлөө зориулсан юм. Өндөр ачаалалтай бэлтгэлээс их ядраад ирэхэд “Конор, би мэдэж байна аа. Чи минь чадна аа” гэж урам өгдөг байлаа. Одоо би сая саяар нь мөнгө олж байгаа. Миний тулааныг үзэхээр 50-70 мянган хүн ирж байна. Одоо би үнэтэй машин, хүссэн хувцас, хүссэн байраа авч чадна. Эхнэр минь ч гэсэн. Тэр маань бүр надаас илүүг хүртэх эрхтэй. Тэр минь одоо ч гэсэн миний дэргэд хэвээрээ… “Чи чадна аа” гэж хэлсэн хэвээрээ л байгаа” хэмээжээ…

Түүнийг мөн хамгийн сайн аав гэдгээр нь фенүүд нь андахгүй. Тэрээр үргэлж хүүгээ хаа явсан газраа дагуулж явдаг юм гэнэ лээ. Тэр байтугай хэвлэлийн хурал дээрээ ч хүртэл “baby boss”-оо аваад л явж байдаг гэнэ.

 

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

  • 20

    Dorgio.mn

Конор Макгрегорыг амжилтанд хүргэсэн түүний гэр бүл ба “Босс хүү” /Фото/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.