Солонгосын үндэсний хамтлаг “WANNA ONE”-г танилцуулж байна

“WANNA ONE” хамтлаг нь “Produce 101″ хэмээх шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлаас гарч ирсэн хөвгүүдийн бүрдэл юм.

Энэхүү нэвтрүүлэг нь Солонгос улсдаа маш алдартай ба 50 өөр байгуулагын 101 хөвгүүд оролцон авьяас чадвараараа өрсөлдөж 11 нь тунан үлдэж нэг хамтлаг болдог аж. Нэвтрүүлгийн гол онцлог нь шүүгч бол үзэгчид гэсэн дүрэмтэй юм. Өөрөөр хэлбэл 11 хөвгүүнийг сонгохдоо зөвхөн үзэгчдийн саналаар тодруулдаг ба хамгийн их саналтай 11 хөвгүүд үлдэн нэг хамтлаг болох юм.

Энэхүү нэвтрүүлэгт дуучин болох нь маш их хичээл зүтгэлийн үндсэн дээр нулимс хөлсөө урсган байж болдог гэдгийг маш ил тодоор харуулж өгдөг. Мөн тайзны арын амьдрал болон дуучин болохын төлөө хэрхэн тэмцэж буй тухай харуулсан нэвтрүүлэг билээ. Уг нэвтрүүлгийн оролцогчид шилдэг 11 хөвгүүн багтаж чадаагүй ч маш алдартай болдог ба өөрийн агентлагаасаа ихээхэн дэмжлэг авдаг.

Нэвтрүүлэгээс гарч ирсэн 11 хөвгүүд нь орсон нэвтрүүлэг бүрийнхээ рекордыг эвдэж хөгжмийн нэвтрүүлгүүдээс хамгийн түргэн хугацаанд ялалт авчээ. Өөрөөр хэлбэл 9 хоногийн дотор хамгийн анхны ялалтаа авч чадсан ба ялалт авсан оноо нь хүртэл тухайн нэвтрүүлэгийнхээ онооны рекордыг эвдээд байгаа юм. Тэдний хамгийн анх гаргасан дуу “Energetic” нь 24 цагийн дотор хамгийн их хандалт авч чадсан дэбют дуу болж чадсан билээ. Хамтлагийн голлох дууг нь хүртэл үзэгчид сонгосон бөгөөд энэ нь тэднийг “Үндэсний хамтлаг” болоход нь ихээхэн нөлөөлсөн.

Дөнгөж шинээр гарч ирсэн хамтлаг гэхэд тэд маш олон суртчилгаа бүтээгдэхүүний нүүр царай болсон ба тэд ердөө хоёрхон сарын дотор 17 сая ам.доллар буюу төгрөгөөртооцвол 42 тэрбум 500 саяын ашиг олсон юм.

Харамсалтай нь уг хамтлаг нь нэг жил таван сарын л гэрээтэй ба гэрээний хугацаа дуусвал өөр өөрсдийн байгуулгадаа эргэн очиж буцаад бэлтгэгдэгч болох юм. Wanna One хамтлаг нь 2018 оны 12 сард албан ёсоор тарах аж.

Хамтлагийн гишүүдийн товч танилцуулга

1.Тайзны нэр: Жисон (Jisung)
Жинхэнэ нэр: Юн Жисон (Yoon Jisung)
Төрсөн өдөр: 1991.3.8
Гарал: Солонгос
Өндөр: 175 см
Хамтлагдах үүрэг: Хоолой, Ахлагч
Цусны бүлэг: B

Жисон нь хамтлагийн 8 дахь гишүүнээр сонгогдсон ба өөрийн хөгжилтэй зан гайхалтай хоолойгоор үзэгчдийг өөртөө татаж чадсан. Доороо нэг эмэгтэй дүүтэй түүнтэйгээ их дотно. ММО агентлагт харьяалагддаг ба хамтлагийн хамгийн ахмад гишүүн юм.

 

 


2.Тайзны нэр: Сонүн (Sungwoon)
Жинхэнэ нэр: Ха Сонүн (Ha Sungwoon)
Төрсөн өдөр: 1994.3.22
Хамтлагдах үүрэг: Гол хоолой
Гарал: Солонгос
Өндөр: 168см
Цусны бүлэг: А

Тэрээр хамтлагийн 11 дэхь гишүүнээр сонгогдсон. Хамтлагийн ахмад гишүүдийн нэг бөгөөд 2 жил 3 сар бэлтгэгдсэн ба өөрийн хичээл зүтгэл уянгалаг хоолойгоороо үзэгчдэд танигдсан юм.

 

 

 


3.Тайзны нэр: Минхён (Minhyun)
Жинхэнэ нэр: Хуан Минхён (Hwang Minhyun)
Төрсөн өдөр: 1995.8.9
Хамтлагдах үүрэг: Гол хоолой
Гарал: Солонгос
Өндөр: 181см
Цусны бүлэг: О

Хамтлагийн 9 дэх гишүүнээр сонгогдсон. NU’EST гэх хамтлагийн гишүүн байсан ба WANNA ONE дахь үйл ажилгаагаа дуусган эргэн хамтлагтаа очих юм. Үзэгчдэд царайлаг төрх намуухан хоолойгоороо танигдаж чадсан авъяастай залуу юм.

 

 

 


4.Тайзны нэр: Сонү (Sungwoo)
Жинхэнэ нэр: Ун Сонү (Ong Sungwoo)
Төрсөн өдөр: 1995.8.25
Хамтлагдах үүрэг: Хоолой, Гол бүжигчин
Гарал: Солонгос
Өндөр: 179см
Цусны бүлэг: А

Хамтлагийн 5дахь гишүүнээр өөрийн гайхалтай авьяас, хөгжилтэй зан төрхөөрөө сонгогдож чадсан юм. Тэрээр жүжигчинээр бэлтгэгдэж байсан ч нэвтрүүлэгт орон өөрийн авъяасаа нээн илрүүлж чадсан.

 

 

 


5.Тайзны нэр: Жэхван (Jaehwan)
Жинхэнэ нэр: Ким Жэхван (Kim Jeahwan)
Төрсөн өдөр: 1996.5.27
Хамтлагдах үүрэг: Гол хоолой,
Гарал: Солонгос
Өндөр: 175см
Цусны бүлэг:О

Тэрээр хамтлагийн 4 дэх гишүүнээр сонгогдсон. Өмнө нь маш олон дууны тэмцээнд орон өөрийгөө таниулж чадсан ба гайхалтай хоолойтой нэгэн юм. Гитар болон бусад хөгжмийн зэмсэгийг маш сайн тоглож чаддаг.

 

 

 


6.Тайзны нэр: Даниэл (Daniel)
Жинхэнэ нэр: Кан Ингон (Kan Euigeon)
Төрсөн өдөр: 1996.10.10
Хамтлагдах үүрэг:Гол Реппэр, Хамталгийн нүүр царай, Гол бүжигчин, Хоолой
Гарал: Солонгос
Өндөр: 180см
Цусны бүлэг: А

Тэрээр хамтлагийн эхний гишүүнээр сонгогдсон ба хамгийн их санал авч чадсан гишүүн юм. Түүний өхөөрдөм байдал болон байнга инээмсэглэдэг болохоор үзэгчид түүнд их дуртай. Даниэл нь бүх зүйлдээ авьяастай учир хамтлагийн эхний гишүүнээр сонгогдож чадсан юм.

 

 


7.Тайзны нэр: Жихүн (Jihoon)
Жинхэнэ нэр: Паг Жихүн (Park Jihoon)
Төрсөн өдөр: 1999.5.29
Хамтлагдах үүрэг: Хоолой, бүжигчин, гол нүүр царай, реппэр
Гарал: Солонгос
Өндөр: 173см
Цусны бүлэг: АB

Хамтлагийн хоёр дахь гишүүнээр сонгогдсон ба нэвтрүүлгийн үеэр тэр ихэвчлэн нэгдүгээр байранд явдаг байсан билээ. Түүний эгдүүтэй байдал болон гайхалтай бүжгийн аввяас нь түүнийг хамтлагт оруулж чадсан юм. Нэвтрүүлгийн эхний анги цацагдсаны дараа олон нийт түүний талаар “WinkBoy” буюу “Ирмэлтийн ханхүү” хэмээн шуугиж байсан билээ.

 


8.Тайзны нэр: Үжин (Woojin)
Жинхэнэ нэр: Паг Үжин (Park Woojin)
Төрсөн өдөр: 1999.11.2
Хамтлагдах үүрэг: Гол Реппэр, Гол Бүжигчин
Гарал: Солонгос
Өндөр: 174см
Цусны бүлэг: А

Хамталгийн 6 дахь гишүүнээр сонгогдсон. Багаасаа маш олон нэвтрүүлгүүдэд оролцож байсан ба маш чадварлаг авьяастай хүү юм. Тэрээр бүх төрлийн бүжгийг маш сайн бүжиглэдэг.

 

 

 


9.Тайзны нэр: Жинён (Jinyoung)
Жинхэнэ нэр: Бэ Жинён (Bae Jinyoung)
Төрсөн өдөр: 2000.5.10
Хамтлагдах үүрэг: Хоолой
Гарал: Солонгос
Өндөр: 175см
Цусны бүлэг: B

Жинён нь хамтлагийн 10 дахь гишүүнээр сонгогдсон. Нэвтрүүлэг эхлэхэд тэрээр өөртөө маш итгэлгүй ч гэсэн авьяас ихтэй нэгэн байлаа. Гэвч нэвтрүүлгийн үеэр тэрээр өөрийгөө өөрчилж өөртөө маш их итгэлтэй болсон нь үзэгчдэд ихээхэн таалагдсан юм.

 

 


10.Тайзны нэр: Дэхви (Daehwi)
Жинхэнэ нэр: И Дэхви (Lee Daehwi)
Төрсөн өдөр: 2001.1.29
Хамтлагдах үүрэг: Хоолой
Гарал: Солонгос
Өндөр: 172см
Цусны бүлэг: А

Нэвтрүүлгийн гол дуу болох “Намайг сонгооч” буюу “Pick me” дууны гол нүүр царай болсоноороо үзэгчдэд танигдаж чадсан ба хамталгийн 3 дахь гишүүнээр сонгогдсон юм. Нэвтрүүлгийн эхний ангиас л түүний авьяас бэлтгэгч багш нарыг гайхшруулж байлаа. Тэрээр өөрөө дуу зохиодог ба үнэхээр сайхан хоолойтой сайн бүжиглэдэг нэгэн юм.

 



11.Тайзны нэр: Гуанлин (Guanlin)
Жинхэнэ нэр: Лаи Гуанлин (Lai Guanlin)
Төрсөн өдөр: 2001.9.23
Хамтлагдах үүрэг: Реппэр
Гарал: Тайвань
Өндөр: 181см
Цусны бүлэг: О

Гуанлин нь хамтлагийн 7 дахь гишүүнээр сонгогдсон ба англиар чөлөөтэй ярьж чаддаг. Нэвтрүүлгийн үеэр солонгосоор сайн ярьж чадахгүй байсан ч тэрээр маш сайн хичээл зүтгэл гаргасан билээ. Гуанлин нь хамтлагийнхаа хамгийн бяцхан гишүүн нь юм.

 

 


Хэрвээ уншигч та бүхэнд энэхүү хамтлаг маань таалагдсан бол Монгол дахь WannaOne хамтлагийн фэн хуудсаар зочлоорой.

Wanna-One Mongolian 1st Fanpage
Produce101 season II- it’s Showtime

YOLO.mn


Солонгосын үндэсний хамтлаг “WANNA ONE”-г танилцуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.