НЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн поп од Тейлор Свифт саяхан гаргасан шинэ клипээрээ дөрвөн дээд амжилт тогтоолоо.
Дуучин Адель болон Эд Ширан нарын тогтоож байсан дээд амжилтуудыг Тейлор Свифт наймдугаар сарын 25-наас хойших дөрөвхөн хоногийн дотор эвджээ.
Түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан “Look What You Made Me Do” дууны клипийг онлайнаар дуу хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч “Spotify”-аар 10 129 087 удаа үзсэн байна. Энэ нь “Spotify”-аар ганц хоногийн дотор нэг клипийг хамгийн олон удаа үзсэн анхны тохиолдол гэнэ.
Мөн энэ нь дуу хөгжим сонирхогчид “YouTube”-ээр нэг өдрийн дотор хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. Тодруулбал, уг клипийг “YouTube”-ээр 24 цагийн дотор 39 сая гаруй удаа үзсэнээр дуучин Аделийн “Hello” дууны клипээрээ /27.7 сая удаа/ тогтоож байсан дээд амжилтыг Т.Свифт эвдэж чадсан байна.
Мөн Т.Свифтийн энэ дууны хадмал үгтэй клип нь нэг хоногийн дотор “YouTube” болон “Spotify”-аар хамгийн олон удаа үзсэн клип болсон байна.
“Look What You Made Me Do” бол Т.Свифтийн 11 дүгээр сард гаргах “Reputation” цомогт нь багтах дуу юм.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг