Викториа Бекхэм: Хөгшрөхөөсөө өмнө сансарт нисэхийг хүсч байна

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм“Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.

-Таны гадаад төрх болон хувцаслалт нь тун дэгжин. Ихэнх бүсгүйчүүд таныг дуурайж, хуулбарлахыг хүсдэг. Энэ бүхэн танд дарамт болдог уу?

-Үгүй гэж хэлбэл худлаа болох байх. Намайг даган дууриаж байна гэдэг гайхалтай хэрэг. Бүсгүйчүүд бүгдээрээ дэгжин болохыг хүсдэг. Харин анхдагч байна гэдэг сайн хэрэг.

-Мөрөөдлийнхөө тухай?

-Хөгшрөхөөсөө өмнө сансарт нисэхийг хүсч байна.

-Таны загвар дэлхийн шилдэг брэндүүдтэй өрсөлдөж байна?

-Би хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч болохыг хүссэн. 35 жилийн дараа зорилгоо биелүүлж байна. Бүх зүйлийг хүлээсээр хүлж болно. Харин оюун ухаан болон мөрөөдлийг хүлж болохгүй. Би бол тод жишээ.

-Гэхдээ таныг загвар зохион бүтээгч гэхээсээ охидын хамтлагын дуучин гэдгээр чинь сайн мэднэ. Хэдий таны загвар олон хүнд танигдсан ч таныг хүлээн авах хүмүүс бага хэвээр л байна?

-Энэ бүхнийг тооцоолон мөрөөдлөө ил болгосон. Бүх үгийг сонсоход бэлэн гэж бодсон учир өөрийгөө илчилсэн.

-Өөрийгөө дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх чадвартай гэж боддог уу?

-Та бүхэн хэрхэн дүгнэхээс л болно. Өөрийнхөө авъяасыг дутуу үнэлээгүй учир л загвар зохион бүтээж байна. Би хэзээ ч ялагдаж үзээгүй.

-Та энэ тухай бодож үзсэн үү. Таныг яагаад олон нийт ингэтлээ сонирхдог юм бэ. Нөхөр болон хүүхдүүдээс чинь болдог юм болов уу?

-Байнга хэвлэлийхнийг дагуулан явах амаргүй. Надад хувийн нууц гэж бий. Өглөөг хэрхэн угтдаг, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, оройг хэрхэн үддэг талаар бүгд мэддэг байх нь надад дарамттай байдаг. Нэгэнт би олны танил учир энэ бүхэнтэй дасан зохицох шаардлагатай.  Нөхөр бид хоёр энэ бүхэнтэй дасан зохицсон. Харин хүүхдүүд минь бэлэн биш байгаа. Энэ бүхэнээс болж хүүхдүүд хүртэл тэдэнтэй алдар нэртэй болох зорилгоор нөхөрлөж байгааг харах миний хувьд хүнд байдаг.

-Гэхдээ бүх хүн алдар нэртэй болохыг хүсдэг. Та бүхнийг хүсэхгүй байгаа гэж үү. Таны хувь тавилан гайхалтай мэт санагддаг?

-Бүх зүйл хязгаартай байх ёстой.

-Өөрийнхөө загварыг ямар загвар өмсөгчдөөр өмсүүлэх дуртай байдаг вэ?

-Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн бүсгүйчүүдтэй ажиллах дуртай. Миний ярьсан зүйл их зан биш гэдгийг ойлгож байгаа байх.

-Ихэнх алдартнууд бусдад таалагдахын тулд их зүйл хийдэг. Та бусдын анхаарлыг татах гэж ямар нэг галзуу зүйл хийж байсан уу?

-Хэлэхийг хүсдэг. Маш олон зүйл хийж явлаа. Залуу насны алдаа гэж хэлмээр байна.

-Бекхэмийн дутагдал?

-Олон дутагдалтай. Гэхдээ тэр бүрийг нь тоочихыг хүсэхгүй байна.

-Бруклин охидтой нэр холбогдож байна. Энэ бүхний үр дагавар хүүхэд. Эмээ болоход бэлэн байна уу?

-Хүү минь энэ нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олох хэрэгтэй. Бруклин одоогоор аав, ээжийнхээ бүтээсэн нийгэмд жаргалтай амьдарч байна.

-Та хүүхдүүдээ алдартай болгох уу?

-Тэдний шийдвэр хамгийн чухал. Би ээжийн хувиар тэднийг алсаас дэмжих болно. Харин амьдралд нь шууд оролцохыг хүсэхгүй байна.

-Интернэтэд таны эвгүй зургууд нийтлэгдсэн байдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

-Бүх хүн алдаа гаргадаг.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Викториа Бекхэм: Хөгшрөхөөсөө өмнө сансарт нисэхийг хүсч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.