Эмэгтэй хүний дур тавих түлхүүр…

ELSA_3144555b

Эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд эрчүүдийн мэдэх ёстой

1. Тухайн бүсгүй бүр дур тавилтанд хүрэх өөрийн “замтай”. Зарим нь үтрээний, зарим нь хэлүүний, зарим нь анус эсвэл тухайлсан сэрлийн ганц цэгт төвлөрсөн, эсвэл холимог байж болно. Мэдээж хэрэг хиймэл эрхтнүүд, чичиргээ, доригиот аппаратууд болон сексийн өмнөх тоглоом нь бүсгүйг хурдан дур тавиулах нэг түлхүүр юм. Гэвч яаран механик хүчлэлтэнд дасахгүй, орохгүй байхыг хичээгээрэй.

2. Эрэгтэй нь эелдэг, зөөлөн байж бүсгүйгээ дур тавьж сурах хүртэл итгэлтэй хамтран зүтгэгч, туслагч нь байх хэрэгтэй. үүнд секс хийх гэж буй нөхцөл байдал, гэрэлтүүлэг, хөгжим, хэн хэний нь биеийн байдал, бэлтгэл, харилцан итгэл, сэтгэл санааны илэн далангүй халуун дулаан байдал гээд юуг ч өчүүхэн зүйл гэж орхигдуулж болохгүй.

3. Эр хүн бүсгүйг нь чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь эрэгтэйн дэмжлэг ихээхэн чухал байдаг. Яг хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.

4. Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүр илэрдэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаахэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно. Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ. Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрч илрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно. Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь “олон дахин” буюу угсраагаар дур тавьж чаддаг байна. Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.


Эмэгтэй хүний дур тавих түлхүүр…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.