Тэр өвдөлт, шаналал гэж юу болохыг мэднэ. Зөвхөн айдас, хууралт, тулга тойрсон зовлон шаналал бус харин хорвоогийн жинхэнэ зовлон юунд оршдгийг тэр мэднэ.
Түүний зүрх сэтгэл яг л далай тэнгис шиг уужим, бас гүнзгий. Сэтгэлийн шаналал бол хэн нэгэн эр хүний төлөө унагах нулимс, харууслын захидал биш гэдгийг тэр маш сайн мэддэг. Харин шаналал бол хэзээ ч эргэн уулзахааргүй болсон нартын жамыг хэлдэг гэдгийг тэр ойлгодог. Ердөө л үхлээс бусад нь зовлон гэж нэрлэгдэх жинтэй зүйл биш гэдгийг тэр мэддэг учраас бүх зүйлд уужим сэтгэлээр хандаж чаддаг.
Ердөө л үхлээс бусад нь зовлон гэж нэрлэгдэх жинтэй зүйл биш гэдгийг тэр мэддэг учраас бүх зүйлд уужим сэтгэлээр хандаж чаддаг.
Тэр гайхалтай хүчирхэг нэгэн учраас түүнтэй бүгд л хамт байхыг хүсдэг, бас сэтгэлээ нээж түүнтэй ярилцахыг хүсдэг. Ийм хүчирхэг эмэгтэйн хайрыг хүртэх гавьяатай нэгэн бол хэзээ ч түүний зүрхийг өвтгөж болохгүй гэдгийг маш сайн мэдэрсэн байдаг. Гэвч тэрхүү хэн нэгэн нь түүнээс хэтэрхий хол оршиж байдаг юм.
Тэр эрчүүдэд хангалттай цаг хугацаа зарцуулах тийм завтай бүсгүй биш. Бас тэр эрчүүдтэй амныхаа зоргоор чалчих завгүй учраас санаанд торсон бүхнээ дэлгээд байдаггүй. Энэ шударга биш нь үнэн боловч амьдралын жам ийм гэдгийг тэр хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг. Үнэндээ орчлон дээр төрсөн хүн бүхэн дуртай зүйлээ цаг үргэлж хийгээд байх боломжоор даанч хомс байдаг шүү дээ.
Тийм ээ, энэ сайн. Гэхдээ мэдээж тэр чигээрээ сайн гэж хэлэхэд хангалтгүй л дээ.
Тэр өдөр бүр мэдээллээр дүүрэн амьдардаг. Шинэ мэдээлэл, цаг үеийн сонин хачин, өнөө цагийн нийгмийн болж бүтэж байгаа, бас амжилттай яваа хүмүүсийн амжилтын туршлага, туулсан даваа нугачаа гээд бүгдийг л тэр мэдэхийг хүсдэг. Энэ бүгдийн дараа тэр өөрөөсөө асуудаг. Тэр амьдралынхаа жинхэнэ утга учир юу болохыг өөрөөсөө асуудаг. Тэр ямар шашин шүтдэг нь тийм ч чухал биш, харин амьдралын үнэ цэнэ, өөрийнх нь амьдралын утга учир, хором бүрийн үнэ цэнэ юунд оршиж буйг өөрөөсөө өдөр бүр асуудаг.
Тэр эрчүүдэд хангалттай цаг хугацаа зарцуулах тийм завтай бүсгүй биш. Бас тэр эрчүүдтэй амныхаа зоргоор чалчих завгүй учраас санаанд торсон бүхнээ дэлгээд байдаггүй.
Түүний хүч чадал заримдаа уначихдаг. Гэхдээ сул дорой боллоо гээд энэ нь түүний төгс төгөлдөр байдлыг үгүйсгэж чадахгүй. Сул дорой байдлыг мэдрэх бүртээ тэр удаан хугацаагаар шаварт сууж, харанхуйд өнжиж чаддаггүй. Тэр үргэлж гэрэл гэгээд тэмүүлж, бас гэрэлд бүх хүчээ дайчлан байж гарч чаддаг.
Яагаад гэвэл тэр тийм л хүн. Тэр хэчнээн хэцүү байсан ч амьсгалах ёстой гэдгээ мэднэ.
Үхэл бол түүнийг хүчирхэг болгох гол зэвсэг. Яагаад гэвэл тэр үргэлж амьд байж, амьдралын гоо сайханд дурладаг. Хайр дурлал нь түүнийг орхин одсон ч тэр сэтгэл зүрхээрээ амьд хэвээр, аз жаргалыг мэдэрсэн хэвээр байж чаддаг.
Тэр заримдаа тийм ч өөдрөг хүн биш юм шиг санагдаж магадгүй. Яагаад гэвэл тэр хамгийн муу хувилбарууд юу болохыг мэддэг, бас даван туулж сурсан юм. Зовлон бол түүний найз юм. Үхэл хагацлыг тэр давж туулж гарсан болохоор зовлон гэдэг зүйлд үхлээс бусдыг хамаатуулах нь дэндүү сул дорой үзэл бодол гэдгийг тэр мэднэ.
Тэр инээх дуртай. Аз жаргалтай амьдралыг дэндүү их хайрладаг. Тэр инээмсэглэлээс хэзээ ч зугатаж байгаагүй.
Нулимс түүнийг улам хүчирхэг болгодог. Нулимс бол түүний зовлонг даван туулах гарцыг нээдэг үүд юм.
Тэр уйлах дургүй. Харин тэр өнгөрсөн сайхан дурсамжуудаа нэхэн дурсаж уйлах үе бий. Гэхдээ хямдхан хүний төлөө харуусан уйлахыг тэр хэзээ ч өөртөө зөвшөөрөхгүй. Шөнө нь дэрэн дээрээ уйлж хонох үе бишгүй байвч тэр өглөө нь хэзээ ч нойрноос болж ажил амжилтаа үрж байсангүй.
Түүний нулимс бүхэн түүнийг хэзээ ч сул дорой нэгэн болгож байгаагүй. Харин нулимс түүнийг улам хүчирхэг болгодог. Нулимс бол түүний зовлонг даван туулах гарцыг нээдэг үүд юм.
Тэр хүчирхэг бүсгүй учраас хэзээ ч мөрөөдлөөр амьдардаггүй. Харин мөрөөдлийг заавал ажил хэрэг бодит зүйл болгох ёстой гэдгийг тэр мэднэ.
Тэр хүчирхэг эмэгтэй учраас ичгүүргүй муу эрийн төлөө нулимсаа барж, үхтлээ хайрлах ёсгүй гэдгийг мэднэ. Учир нь тэр тийм эрчүүдэд дэндүү гоёдно. Ийм л болохоор түүний зүрх дэндүү уужимхан учраас амьдрал түүнд аз жаргал, хайр дурлалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг.