Орд ордны эрчүүд ямар бүсгүйг сонгодог вэ?

Couple-love-hugs-and-romance-photosЗурхайн ордуудын шинж чанарууд бидэнд төрмөл заяагдсан зүйл юм. Төрсөн ордоосоо шалтгаалаад залуус, эрчүүд бүсгүйчүүдэд хандах хандлага нь ч ялгаатай байдаг аж. Ялангуяа, тэд дурласан үедээ өөрийн төрсөн ордоос хамаараад янз бүрийн үйлдэл гаргаж мэдэх нь.  Зарим нь үнэхээр сэтгэл татам болж байхад харин зарим нь эсрэгээрээ. Тэгвэл орд ордны эрчүүд дурласан үедээ ямар үйлдэл хийж болохыг хамтдаа сонирхцгооё.

Хонь

Хонины ордны эрчүүд сексийн төлөө төрсөн гэж хэлж болох юм. Тэд хайрын сорилтонд байнга ордог, бас үргэлж тэмцэлдэж амьдардаг учраас бараг л тамирчин шиг амьдардаг гэхэд болно. Хонинууд орондоо жинхэнэ галын наадам хийх аргыг маш сайн мэднэ. Гэвч гэнэтхэн л тантай маргалдаж гарна.

Хонины ордны эрчүүд дур булаам, итгэлтэй бүсгүйчүүдийг хүсдэг. Тэд ихэнхдээ Нумын, Арслангийн ордны бүсгүйчүүдтэй илүү тохирно. Бас түүнийг өөлөхгүй бол Ихэр, Бумбын бүсгүйчүүдийг ч сонирхож болох юм. Харин Матар, Мэлхийн  ордны бүсгүйчүүд түүнийг шархлуулна. Үхэр, Загасны ордны бүсгүйчүүдтэй сайн найз болж болох ч байнга хайрын харилцаанд байж чадахгүй.

Үхэр

Үхрийн эрчүүд үнэхээр романтик. Тэд хоолонд чин сэтгэлээсээ дурлагчид. Гэхдээ тэд санхүүгийн тал дээр үнэхээр анхаарал тавьдаггүй нэгэн гэдгийг хэлье.

Тэдний хайрыг хоол сайн хийдэг, бас сайн иддэг бүсгүйчүүд татдаг. Үхрийн эрчүүдэд Мэлхий, Загасны ордны эмэгтэйчүүд тохирно. Матрын ордны бүсгүйтэй ч таарна. Харин Хилэнцийн ордны бүсгүйчүүд түүний анхаарлыг ихээр татах боловч тэднийг жинхэнэ сорилтонд оруулна. Ихэр болоод Үхрийн ордныхон гайхалтай хамтрагчид болж болох ч энэ нь зөвхөн орон дотор л биеллээ олно. Нумын ордны эмэгтэйчүүдтэй гүнзгий харилцаа үүсгэж чадахгүй.

Ихэр

Ихрийн ордны эрчүүд ярилцах дуртай, загвар хөөх сонирхолтой, мөн ном зохиолд шимтдэг, олон найз нөхөдтэй нэгэн. Ихэнхдээ туранхай. Гэвч ингэж харагдаж байгаагаасаа өөр учраас л түүнийг Ихрийнхэн гэж нэрлэдэг. Ихэнхдээ Хонь, Арслангийн ордны бүсгүйчүүдтэй хайрын романс үүсгэх дуртай ч Нумын ордны бүсгүйчүүдтэй ч тийм муу харилцаатай байдаггүй. Тэр Бумба, Жинлүүрийн ордны эмэгтэйчүүдэд дурлаж чадна. Гэхдээ Хилэнцийнхнээс үргэлж зугатна.

Мэлхий

Мэлхий бол мэдрэмтгий, гэр бүл болоод хоол хүнсний тал дээр үнэхээр сайн анхаардаг эрчүүд. Загас, Мэлхий, Хилэнцийн ордныхонтой маш сайн тохирдог. Харин Үхэр, Ихэр, Арслангийн ордны бүсгүйчүүдтэй зөвхөн найзууд байх заяатай. Нумын ордны бүсгүйтэй учирвал жинхэнэ хар дарсан зүүд болно.

Арслан

Арслангийн ордны эрчүүд зоригтой, итгэлтэй, өглөгч, бас хүүхдүүдэд хайртай нэгэн. Тэр хамтрагчаа ч мөн адил хүчирхэг нэгэн байгаасай хэмээн хүсдэг. Тэдэнд төгс тохирох бүсгүйчүүд Хонь, Нум, Арслангийн ордод төрсөн байдаг. Матар, Үхрийн ордны бүсгүйчүүдээс залхах бөгөөд Ихэр, Жинлүүрийн ордныхныг илүү сонирхоно. Мэлхийн ордны бүсгүйтэй тохирч болох ч тэд хэзээ ч бат бөх хайрын эзэд байж чадахгүй.

Охин

Охины ордны эрчүүд ичимхий, нарийн тодорхой, цэвэрч байдал, эрүүл мэнддээ асар их анхаардаг. Ингэхээр та түүний энэ донг тэсч гарахаас аргагүйд хүрнэ. Тиймээс эрүүл мэндэд нь санаа тавьдаг нэгэн түүний хайрыг татаж чадна. Хилэнц болон Мэлхийн ордны бүсгүйчүүдтэй тохирно. Загасны ордныхныг сонирхоно. Матар, Үхрийн ордныхонтой сайн найз байж чадна.

Жинлүүр

Энэ ордны эрчүүд романтик, сэтгэл татам, гэхдээ маш залхуу гэдгийг анхааруулъя. Тэр маш сайн хамтрагчийг хүсдэг ч өөрөө залхуу учраас хайр дурлалд нь нэлээд тэвчээртэй бүсгүй тэсч үлдэнэ. Тэр дурласан үедээ ч залхуу хэвээрээ байна гэдгийг бүү мартаарай. Харин энэ ордныхонд жинхэнэ хайрыг Ихэр, Нум, Арслангийнхан өгч чадах бөгөөд Охин, Хилэнцийн ордныхонтой зөвхөн найзууд л байж чадна.

Хилэнц

Хилэнцийн ордныхон хайрлаж дурласан үедээ орондоо элдэв туршилт хийхийг илүүд үзнэ. Хайрын романс үүсгэхэд илүү тохиромжтой ордууд нь Загас, Мэлхий, Охин, Хилэнц.

Тэгэхээр та түүнд хайртай бол түүний хийхийг хүсдэг элдэв туршилтуудыг хамтдаа гүйцэтгэх хэрэг гарна.

Нум

Нумын эрчүүд адал явдалд дуртай, жинхэнэ эрх чөлөөг эрж хайгчид. Тиймээс ч өөрийнх нь сонирхлыг дадагч бүсгүйтэй ханилахыг хүсдэг. Түүний энэ зан хайр дурлал дээр ч ил харагдана. Яагаад гэвэл та түүний адал явдалд хамт орж, түүнийг даган дууриахаас аргагүйд хүрнэ. Бэлэн байгаарай.

Энэ ордны эрчүүд Арслан, Хонины ордны эмэгтэйчүүдтэй хайрын харилцаа үүсгэхэд сайн бол Жинлүүр, Бумбын ордынхонтой тийм ч муугүй.

Матар

Матрын ордны эрчүүд итгэл даадаг, хайр дурлалыг үнэлэгч нэгэн. Тэр хүндэтгэлийг хүсдэг. Энэ нь заримдаа бүр өвчин болох нь ч бий. Тэд дурласан үедээ өөрийгөө цагаан морьтой баатар гэж харах нь элбэг. Тиймээс та түүнийг тэр хэмжээнд хүндэлж байж хайр дурлалыг нь хүртэнэ. Үгүй бол тэр залхаад нэг л өдөр явдаг.

Энэ ордны эрчүүдэд Нумын ордны эмэгтэйчүүд илүү тохирно, гэхдээ Бумба, Матрын ордныхон ч муугүй.

Бумба

Бумбын эрчүүд логик сэтгэлгээтэй, этгээд хачин хүмүүс. Тиймээс ч ухаалаг, мэдрэмж өндөртэй бүсгүйчүүдтэй хайрын харилцаа үүсгэхийг хүсдэг. Гэхдээ гэм нь та энэ хайраас гэнэт гэнэт этгээд санаанд оромгүй зүйлсийг мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Энэ ордны эрчүүд Матар, Загасны ордны бүсгүйчүүдтэй илүү тохирох бөгөөд жинхэнэ хайрыг үүсгэхэд Ихэр, Бумба, Жинлүүр тохирно.

Загас

Загаснууд мэдрэмтгий, ганцаардмал, романтик, хэтэрхий мөрөөдөгчид. Та Загасны ордны эрд дурласан бол түүний үүлэн дээгүүр хөвсөн мөрөөдлүүдийг сонсоход бэлэн байгаарай. Заримдаа энэ нь амьдралд биелэх боломжгүй гэдгийг та мэдсээр байж сонсоход хүрч болох л юм. Тэгвэл энэ ордны эрчүүдэд Загас, Мэлхийн ордны эмэгтэйчүүд илүү тохирдог байна. Харин Ихрийн ордны бүсгүйтэй гүнзгий харилцаа үүсгэж чадахгүй.


Орд ордны эрчүүд ямар бүсгүйг сонгодог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.