Уруулын будагны талаарх 10 сургамж

12295453_900320850053217_4474538017482049762_n
Хэтэрхий гялалзсан уруул таныг хямдхан харагдуулдаг. Иймд уруулаа будаж дуусахдаа өтгөн крем будгийг сонгоорой.

1. Эхлээд цэвэрлэ

Уруулаа эхлээд цэвэрлэж сураарай. Долоо хоногт 2 удаа уруулаа гуужуулж байгаарай. Ингэвэл уруул тань үргэлж эрүүл, өнгөлөг байх болно.

 

2. Хэтэрхий гялалзсан, толийсон байх хэрэггүй

 

Хэтэрхий гялалзсан уруул таныг хямдхан харагдуулдаг. Иймд уруулаа будаж дуусахдаа өтгөн крем будгийг сонгоорой.

 

3. Өөрт тохирох өнгөө ол

Та өөрийн арьсанд тохирох өнгийг биш харин урууландаа тохирох байгалийн өнгийн олох хэрэгтэй. Бүдэг өнгийн уруултай хүмүүс интоорын улаан эсвэл шүрэн өнгийн будаг сонговол зохимжтой. Харин байгалийн улаан өнгөтэй уруултай бүсгүйчүүд тод улаан, цайвар, аньсны өнгөтэй будаг сонгоорой. Тэгвэл бараан өнгөтэй уруултай бол тоосгоны хүрэн улаан, улаан хүрэн өнгө тохирно.

 

4. Өнгөгүй будаг сонгох

Та ямар ч өнгөгүй будаг сонгохыг хүсвэл арьсны өнгөнөөсөө арай цайврыг аваарай.

 

5. “Цус сорогч”-ийн өнгөнөөс татгалзаарай

Цэнхэр, хар дээр суурилсан уруулын будагны өнгө таныг наснаасаа хөгшин, бас бага зэрэг аймар харагдахад хүргэдэг. Үүний оронд тоорын улаан өнгө сонгосон нь дээр.
6. Хүрээлэгчид санаа зовох хэрэггүй

Уруул хүрээлэгч бол таны цүнхэнд байх ёстой зүйл. Гэхдээ хүрээлэгч таны уруулын будагны өнгөтэй адилхан байх ёсгүй, будгийг илүү тодруулж өгөх үүрэгтэй.

 

7. Ирмэгийг зөөллөж өг

Уруулынхаа ирмэгийг зөөллөж өгөөрэй.

 

8. Дундаас нь эхэл

Уруулаа будахдаа уруулныхаа төвөөс эхэлж будаарай. Аль нэг өнцгөөс нь эхэлж болохгүй. Ингэвэл уруул тань тийм ч сайхан харагдахгүй, будаг илүү гарч таныг алиалагч шиг л харагдуудна.

 

9. Хэтрүүлэх хэрэггүй

Уруулаа хэтрүүлж будах хэрэггүй. Энэ бол гоё сайхан харагдах ёстой болохоос биш алиалагч шиг харагдахыг хүсэхгүй л болов уу.

 

10. Толбо, толбо, толбо

Уруулын будаг арилахдаа хэцүү гэдгийг бүү мартаарай. Тиймээс удаан тогтоцтой, арилдаггүй, толбо үүсдэггүй будаг сонгоорой. Будсаныхаа дараа будгаа бататгахын тулд заавал амны цаасаар арчаарай.


Уруулын будагны талаарх 10 сургамж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.