Зурхай: Ордуудын хайр дурлалыг сүйтгэдэг хамгийн хэцүү 5 зүйл

couple-in-grass
Таны хайр дурлал нэг л болж өгөхгүй, сэтгэлийн шарх тань аниагүй л байна уу. Тэгвэл таны төрсөн ордны ямар нэгэн сул тал үүнд нөлөөлдөг юм биш биз. Сул талаа мэддэг хүн хүчирхэг болж ялалт байгуулж чаддагийг та мэдэх үү?

Хонь

(III/ 21 – IV/19)

Та бүхнийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг. Хамтрагч чинь таны хүссэнээс өөр замаар явахыг хүсдэг таны хайр дурлал гацаанд ордог.

Та аюултай харилцааг таслан зогсоохдоо үнэхээр муу. Учир нь та өөрийгөө мэдээд байгаа хэр нь хүчилж чаддаггүй.

Та ирээдүйг хэтэрхий ихээр төсөөлж бодсоноосоо болоод биеэ маш их барьдаг. Бүр юм бүхнийг сөөм сөөмөөрөө төсөөлдөг нь таны маш том алдаа. Бүх зүйл санаснаар байдаггүй шүү дээ.

Та заримдаа “Үгүй” гэж хэлж чаддаггүй.

Та заримдаа өөрөө мэдээд байгаа хэрнээ хайр дурлалынхаа төгсгөлийг хийж чаддаггүй.

 

Үхэр

(IV/ 20 – V/20)

Та хамтрагчаа шүүх дуртай. Үүнээс болоод заримдаа та байдлыг буруу тийш нь эргүүлдэг.

Та өөртөө маш хатуу ханддаг нэгэн. Өөрийгөө шийтгэх дуртай. Эцэст нь ямар ч харилцаа хэрэггүй, зүгээр л ганцаараа байх нь илүү дээр гэж та үздэг.

Та ор хөнжлийн ажилд өөрийнхөө бодож байгаагаас ч илүү дуртай.

Та хамтрагчаа хэтэрхий өмчлөх гээд байдаг нь хэний ч сэтгэлд нийцдэггүй гэдгийг мэддэггүй.

Та буулт хийх үнэхээр дургүй.

 

Ихэр

(V/21 – VI 20)

Та заримдаа зөвхөн өөрийгөө л боддог. Хамтрагчид чинь юу хэрэгтэй тухай бүр мартчихдаг нь таны маш том дутагдал.

Та бусдын хайрыг татах ер бусын чадвартай ч хайртай хүмүүсээ хажуудаа байлгаж, тогтоох тал дээр маруухан. Та тэднийг хажуудаа байлгаж чадаагүй ч хэзээ нэгэн цагт тэдэнтэй огт санаандгүйгээр учирдаг.

Та хэтэрхий хуучинсаг. Тийм л учраас шинэ зүйл хүлээж авах дургүй. Бас хайр дурлалын харилцаагаа дуусгана гэдэг таны хувьд маш том айдас юм.

Та маш сайн тэмцэгч. Гэхдээ шал дэмий зүйлийн төлөө тэмцдэг.

Та хайртаасаа хол байж чаддаггүй. Та хол зайны хайрыг дууссанд тооцдог.

 

Мэлхий

(VI/ 21 – VII/22)

Та үргэлж хайрлуулахыг хүсдэг. Гэхдээ яагаад хүмүүс таныг хайрлах ёстойг, юу хийх ёстойг та ойлгодоггүй.

Хамтрагч тань таныг орхиод явах вий гэхээс та үргэлж айдаг.

Та анхаарлаа төвлөрүүлэхээрээ маш их сандардаг.

Та хайр дурлалын асуудлаа шийдэхдээ дэндүү маруухан.

Та гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг ч энэ нь хэзээ ч зөв цагтаа бий болдоггүй.

 

Арслан

(VII/ 23 – VIII/ 22)

Таны хайрын харилцааг бусад хүмүүс юу гэж боддог бол гэдэг бодол танд маш их дарамт болдог.

Та хайртаасаа өөрийнхөө өгснөөс илүүг хүсч, шаарддаг.

Та хамтрагчаасаа үргэлж санхүүгийн аюулгүй байдал, сайн сайхан амьдралыг шаарддаг. Бас үргэлж ажил хэрэгч байхыг хүсдэг.

Та маш дотогшоо хүн. Тиймээс хамтрагчдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ маш догшин болдог.

Та бусдад үнэхээр сайхан харагдахыг хүсдэг. Харин хэцүү бүхэн таны дотор нууц болон үлддэг.

 

Охин

(VIII/ 23 – IX/ 22)

Та бол маш хуучинсаг, уламжлалыг барьдаг хүн. Гэнэт өөр хэн нэгнийг амьдралдаа оруулна гэдэг таны хувьд маш том өөрчлөлт болдог. Энэ нь таныг бухимдахад хүргэдэг.

Та үргэлж бүхнийг бусадтай хамтдаа хийхийг хүсдэг. Хамтын хүчээр амьдралыг босгохыг хүсдэг ч харилцаандаа үүнийгээ буруу илэрхийлдэг.

Та уурласан үедээ ямар ч утгагүй зүйлс ярьж эхэлдэг. Таны бодлогогүй үйлдэл хайр дурлалыг тань сүйтгэж орхидог.

Та өөрийнхөө байгаагаас хэд дахин илүү байхыг хичээдэг.

Та хэтэрхий их буулт хийдэг бөгөөд үргэлж өөрийгөө бусдын өмнөөс шархлуулдаг.

 

Жинлүүр

(IX/ 23 – X/ 22)

Та хэнд ч мартагдахыг хүсдэггүй. Та хамтрагчдаа үргэлж хамгийн хэрэгтэй хүн нь байхыг хүсдэг.

Та хайр дурлалын асуудалд шийдэмгий бус нэгэн. Тиймээс ч хайр дурлалдаа хохирогч нь болж мэднэ.

Та бусдыг аварч чадна гэж боддог.

Та бүх зүйлийг маш сайн сайхнаар төсөөлж хардаг. Үүнээсээ болоод бусад хүмүүс танд ямар хор учруулж болохыг ухаж ойлгож чаддаггүй.

Та хүмүүсийг шархлуулснаас худлаа ярьсан нь дээр гэж итгэдэг. Гэвч та болгоомжтой байж чаддаггүй учраас худлаа ярьж чаддаггүй шүү дээ.

 

Хилэнц

(X/ 23 – XI/ 21)

Та хэнийг ч хуурч, мэхэлж чаддаггүй. Та бүх зүйлийг жинхэнэ гэж итгэдэг.

Та харилцаандаа эхэндээ маш их хүсэл тачаалтай ханддаг ч удалгүй сонирхол тань алга болчихдог.

Та мэдрэмжийнхээ талаар ярихыг хүсдэггүй.

Та бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг.

Та хамтрагчаасаа салвал түүнд атаархалтайгаар үлддэг.

 

Нум

(XI/22 – XII/ 21)

Та жинхэнэ эрх чөлөөний эрэлч. Гэвч та хайртынхаа хүсэл сонирхлыг анзааралгүй өөрийнхөөрөө байж аялж, хаа сайгүй дураараа явахыг хүсдэг.

Та бусдын хязгаар, тав тухтай амьдралын бүсийн хэм хэмжээг өөрийн мэдэлгүй даваад гарчихдаг. Энэ нь таны хайрын харилцаанд тийм ч таатай байдаггүй.

Эвлэрэх гэж хичээж байснаас шударга байсан нь дээр гэж та боддог. Тиймээс эргэлзээ дагуулсан харилцааг та зүгээр л орхин оддог.

Таны хайр дурлалын харилцаа заримдаа галаар дуусдаг. Үүний дүнд хамтрагч тань сэтгэлийн шархтай үлдэж, та ч таагүй дурсамжтай хоцордог.

Та гадаад үзэмжиндээ маш их анхаардаг. Тийм болохоор залхуу хүмүүс, хайхрамжгүй байдалд ясны дургүй.

 

Матар

(XII/22 – I/19)

Та хүмүүст өөрийнхөө амьдралын тав тух, сайн сайхан бүх зүйлээ өгөөд, өөрийг тань мартаад алхахад ч огтхон ч дургүйлхдэггүй.

Хайрын харилцаа урт хугацаанд үргэлжлэх тусам та маш тав тухтай байдаг.

Та тэмцэлдэхээс зайлсхийдэг. Ямар нэгэн асуудал үүсэхэд та ганцаараа шийдэх нь дээр гэж үздэг.

Та тав тухыг тань эвдсэн аливаа зүйлийг шийдэхээс зайлсхийдэг.

Таныг шархлуулсан хайр дурлалыг орхих биш дандаа уучилдаг.

 

Бумба

(I/20 – II/18)

Та хамтрагчаасаа хэтэрхий их орон зайг шаарддаг нь та хоёрын харилцаанд сэв суулгаэ орхидог.

Танд бүх зүйл ойлгомжгүй санагддаг.

Та бол маш хүчирхэг мэтгэлцэгч, харилцагч. Гэвч энэ нь заримдаа таны зорилго, санааг хамтрагч тань ойлгоход бэрхшээл үүсгэдэг.

Та уйтгар гунигаас айдаг. Тийм ч учраас та аливаа зүйлийн төлөө тэмцсэнээс орхисон нь дээр гэж боддог.

Та хамтрагчийнхаа хүссэн ирээдүйг ойлгохдоо идэвхгүй ханддаг. Та  хэн нэгэнтэй насаараа хамт амьдарна гэхээс айдаг.

 

Загас

(II/19 – III/20)

Та бол маш ойлгомжгүй хүн. Та өөрийгөө илэрхийлэхдээ ч маш маруухан. Энэ нь таны хайртад маш хэцүү байдал үүсгэдэг.

Та бол хашир хүн. Харин таны хамтрагч танд итгэх ёстой гэж та боддог.

Та ганцаараа байж, стрессээс ангижрахад маш их цаг хугацаагаа үрдэг. Үүнээс болж хамтрагч тань танаас залхахад хүрдэг.

Таны хамтрагч нээлттэй биш бол та түүнийг орхиход хүрдэг.

Та үргэлж бусад хүмүүсийг тэдний гаргасан хүч чармайлтаас хэд дахин илүү анхаарал халамжаар хайрлаж байна гэж өөрийгөө мэдэрдэг.


Зурхай: Ордуудын хайр дурлалыг сүйтгэдэг хамгийн хэцүү 5 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.