Дөрвөн жил завсарласны эцэст Канадын рок дуучин Аврил Лавин шинэ цомог гаргаж, тайзан дээр эргэн ирж байгаагаа зарлан тунхаглав. Дуучин бүсгүй өөрийн твиттер хуудсан дээр шүтэн бишрэгчдэдээ зориулж захидал бичжээ. Түүндээ тэвчээр гаргаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.
Аврил бүсгүй хамгийн сүүлд 2013 онд цомог гаргаж байсан. Ингээд дөрвөн жил таг алга болсон билээ. Шинэ цомог дуучин бүсгүйн зургаа дахь цомог болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn