Наснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга

11363
Хөгшрөлтийг зогсоох боломжгүй ч бүхий л насны бүсгүйчүүд дур булаам харагдах боломжтой.

Бусдад таатай сэтгэгдлийг төрүүлэх, үзэсгэлэнт төрхийг бүтээх нь таны бодсоноос ч амархан юм. Ингээд танд бүхий л насны эмэгтэйчүүдийг залуу, дур булаам харагдуулдаг аргуудаас хуваалцъя.

1. Цэх суух

Цэх алхдаг, тэгш мөртэй хүмүүс өөртөө итгэлтэй, залуу харагддаг. Мөн таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд ингэж алхаж, суух нь сайнаар нөлөөлдөг. Нас ахисан ч тэгш нуруутай байхын тулд иогын дасгалыг залуугаасаа хийж, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй.

2. Хөмсөгнийхөө будгийг цайруулах

Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр хар бараан хөмсөг нь хүний царайг илүү хөгшин, овортой харагдуулдаг гэнэ. Эсрэгээрээ цайвар бор, хүрэн өнгөнүүд нь царайг гэрэлтүүлж илүү залуу харагдуулах болно. Мөн нас ахих тусам арьсандаа тохируулан бага зэрэг хацар өнгөлөгч хэрэглэх нь илүү дур булаам харагдуулдаг.

3. Нүүр будалтандаа анхаарах

Хөгшрөх тусам эмэгтэйчүүдийн нүүрний арьс суларч, төрөлхийн сайхан байдлаа алддаг. Энэ үед эмэгтэйчүүд нүүр будалтын тусламжтай залуу төрхөө бий болгож болно. 40 нас гараад нүүр будгийнхаа хэрэгсэлд гэрэл, сүүдэр, хацар өнгөлөгч зэргийг нэмээрэй.

4. Үсээ урт ургуул эсвэл богино дэгжин засалтаар тайруул

Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх зүйл нь сайхан үс байдаг. Нас ахих тусам энгийн байдлаар үсээ задгай тавих, шууж боох нь зохимжгүй хайнга харагддаг. Тиймээс үсээ урт ургуулах аль эсвэл дэгжин тайралттай богино засалтыг сонгох нь таныг жавхаалаг, залуу харагдууахад тустай.

5. Шинэ хөхний даруулга худалдаж ав

Эмэгтэйчүүдийн нүүрний арьснаас гадна хөхний арьс суларч, сэргэр сайхан байдлаа алддаг. Тиймээс олон жил болсон хөхний даруулгаа хатуулгатай, илүү өргөн дэгээтэй шинэ даруулгаар солиорой. Энэ нь таныг хувцасны гаднаас хөхийг гайхалтай харагдуулах болно.

6. Маникюр хийлгэ

Эмэгтэй хүний насыг нүүр, хүзүү, гарын арьсаар нь шинждэг. Энэ насан дээрээ эмэгтэйчүүд санхүүгийн хувьд өөртөө анхаарал тавихад илүү боломжтой болсон байдаг. Тиймээс гар, хөлөндөө анхаарч маникюр, педикюрт тогтмол орж байхыг зөвлөе. Ингэхдээ хэт урт биш илүү цэвэрхэн байдлаар хумсаа засуулаарай.

7. Инээмсэглэл

Сайхан инээмсэглэлийн үндэс бол сайхан шүд. Хэрэв танд шүдний асуудалтай бол 40 нас гараад заавал янзлуулаарай. Мөн стрессээс сэргийлэн сэтгэл санаагаа тайван байлгах нь чин сэтгэлээсээ инээмсэглэн амьдралаас аз жаргалыг мэдрэх гол түлхүүр юм шүү.

 

Solongonews.mn


Наснаасаа залуу, овор багатай харагдахад туслах долоон арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.