ФОТО: Загварын хуулийг өөрчилсөн ЗАГВАР ӨМСӨГЧИД

Ер нь аливаа зүйл “заавал тийм байх ёстой” гэсэн нэгэн хэвийн үзэл баримтлалтай байдаг. Түүнээс өөрийг харвал эвэртэй туулай үзсэн мэт хүмүүс гайхацгаадаг. Загварын ерөнцөд ч энэ мэт үйл явдал болдог. Тэгвэл загварын хуулийг өөрчилж чадсан, бусдаас онцгой нь тэдний адил эгнээнд нь байж болдог гэдгийг нотолсон загвар өмсөгчидтэй танилцъя.

Винни Харлоу

Тэрээр арьсны өвчтэй бөгөөд түүнийг бага насанд нь үхэр зебра хэмээн тохуурхдаг байсан хэдий ч Америкийн дараагийн топ модель тэмцээнд оролцсоноор түүний амжилтын гараа эхэлжээ.


Аллисон Харвард

Алаг том нүд, хурц нүүр будалтаараа олны анхаарлыг татаж чадсан Аллисон загварын карьерээ мөн л “Америкийн дараагийн топ модель” тэмцээнд оролцож эхлүүлжээ.


Диандра Форрест

Африк – Америк гаралтай альбинос эмэгтэй болох Диандраг мөн гаднах төрхөөр нь ихэд доог тохуу хийдэг байж. Нэгэн өдөр Шамир Кан гэх алдарт зурагчин түүнийг гудамжинд олж харснаар Диандрагийн амжилтын үндэс тавигджээ.


Тесс Холидей

Тесс багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан ч түүний биеийн өндөр, жин болон буржгар үснээсээ болж үргэлж татгалзсан хариу авдаг байжээ. Тэрээр одоо “Вог”(Vogue) сэтгүүлийн эхний нүүрэнд гарсан алдарт модель болсон билээ.


Амазон Ийв

Дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч болох Амазон Ийв нь 2.03 метрийн өндөртэй. Тэрээр өмнө нь тамирчин ба спортын дасгалжуулагч байсан бөгөө нэгэн сэтгүүлийн нүүрэнд гарч мөн олон ангит нэгэн кинонд тоглосноор алдарт хүрэх зам нь нээгджээ.


Дафне  Сэльф

Дафне Сэльф 20 наснаасаа эхлэн загвар өмсөгчөөражилласаар эдүгээ 88 насыг зооглосон хэдий ч тэтгэвэрт гарах болоогүй гэдэг шүү.


Мелани Гайдос

Хамгийн өвөрмөц дүр төрхтэй загвар өмсөгч Мелани маш  ховор тохиолдох яс, зөөлөн эдийн дутуу хөгжил гэх өвчнөөр  өвдөж байгаа ч энэ нь загвар өмсөгчөөр ажиллахад нь огтхон ч садаа болдоггүй гэнэ.

YOLO.mn


ФОТО: Загварын хуулийг өөрчилсөн ЗАГВАР ӨМСӨГЧИД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.