1. Аз жаргалтай байхыг хүсч мөрөөдөх үедээ чи түүний дэргэд өөрийн эрхгүй буруутай болчихсон юм шиг санагддаг. Амралтын өдрүүдээр цагийг сайхан өнгөрөөе гэж түүнд хэлье гэхээр яагаад ч юм хоолой дээр чинь “чулуу” тээглэчихдэг. Эсвэл ажил дээрээ үнэхээр сайхан байсан тухайгаа түүнд ярих гэхээр харцнаас чи хулгадаг.
Чи түүнтэй байхдаа маш болгоомжтой байх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэр жижигхэн зүйлсийг ч том асуудал болгож, буруутан нь мэдээж чи болдог. Чи түүний дэргэд онгирч, бардамнаагүй шүү дээ, гэхдээ л тэр чамайг тэгсэн гэж боддог, бас энэ бодлоо чамд тулгаж, буруутгадаг. Тэр буруу хөл дээрээ боссон өдөр чиний хувьд аз жаргалтай ямар ч үйл явдал тохиолдсон бай хар дарсан зүүд болон хувирдаг.
2. Заримдаа чи түүнд сексийн өртэй юм шиг чамд санагддаг. Учир нь тэр чамайг өөрийнх нь хүссэн үед оронд орох ёстой гэж шаарддаг. Тэр чамайг кафед оруулж дайлсан уу, эсвэл чамайг ажилд чинь хүргэж өгөөд, бас тосч авсан уу? Тэгвэл энэ бүхэн нь түүний хувьд чиний төлөө хийсэн асар их зүйл мэт санагдаж, хариуд нь чамайг өөрт нь сексээр хариу барих ёстой гэж чамаар шаарддаг.
3. Тэр чиний урмыг хугалахдаа гаргууд. Бүр өдөр бүр, цаг үргэлж. Болзоонд чамайг урьчихаад өөрөө огт өөр зүйл хийгээд алга болно, эсвэл чамайг мэдэх, мэдэхгүй зүйлсээр буруутгаж, энэ нь өнөөх болзоог чинь галдаж орхидог. Ингээд л бүх зүйл буруу тийшээ эргэдэг.
4. Тэр хэзээ ч чамд тусалж байгаагүй. Бүр хамгийн жижиг зүйлс дээр ч шүү. Тэр чиний Facebook дэх зургуудад Like дарах дургүй, бас үс чинь хэчнээн сайхан намирч байгааг хараад магтахыг хүсдэггүй. Тэр чамд хэзээ ч хангалттай халамж анхаарал тавьдаггүй.
5. Тэр чамайг өөрөөс нь өөр эр хүнтэй энгийн найз, бүр танилын хэмжээнд ч харилцаатай байхыг зөвшөөрдөггүй. Хэн нэг эртэй мэндэлнэ гэдэг чиний хувьд яг л гэмт хэрэг хийчихсэнтэй адил хэцүү санагддаг. Яагаад гэвэл дараа нь гарах үр дагаврыг чи сайн мэддэг.
6. Тэр чиний дуртай зүйлсийг үзэн яддаг. Чиний дуртай нэвтрүүлэг, дуртай дууг чинь хүртэл үзүүлж, сонсгохгүйг хичээдэг. Тэр бүхэн бүхлээрээ чиний ертөнцийг илэрхийлдэг гэдгийг тэр мэддэг хэр нь энэ бүхнийг зүгээр л хогийн саванд хаяж байгаа юм шиг л ханддаг.
7. Хажуугаар нь өнгөрсөн охид түүнд сээтэн хаяхад тэр маш их баярладаг. Яагаад гэвэл тэр өөрийг нь өөр охид ч хүсээсэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр олон сонголттой байхыг боддог.
8. “Зүгээр дээ” гэж хэлэхэд чинь тэр бачуурдаг. Тэр үүссэн асуудлыг чамтай хамт ярилцаад шийдэхийг хүсдэггүй. Харин ч үүний оронд маргаан үүсгэж, бүх зүйлээ чиний төлөө зориулж байхад яагаад хангалтгүй санагдаад байгааг ойлгохгүй байна хэмээн гомдоллодог.
9. Чи өглөө бүр түүний мэндийг мэдэж байх ёстой болдог. Ингэвэл тэр чамайг өөрийг нь тоосонгүй гэж бухимдаж, эргээд л чи буруутан болж хувирдаг.
10. Тэр байнга ууж явдаг. Чи түүнийг эрүүл саруул, тогтуун сайхан явааг нь ер нь л хараагүй дээ. Маш чухал үйл явдлын үеэр чамд “Уухгүй” гэсэн амлалт өгчихөөд л сархад зооглоод явж байдаг.
11. Секс бол түүний хайрыг мэдрэх чамд байгаа цорын ганц сонголт болдог. Олны өмнө тэр хэзээ ч чиний гарыг атгаж, хажууд чинь суугаад үсийг чинь илбэхгүй. Бас тэр олны өмнө хэзээ ч уруул дээр чинь эсвэл духан дээр чинь үнсэнэ гэж үгүй.
12. Тэр үргэлж чам руу орилж хашгичдаг. Бүр чи ямар нэг зүйлийг буруу хийгээгүй байхад шүү дээ. Тэр машинаараа буруу эргэлт хийсэн байхад ч чам руу орилж, хашгичиж, бухимдлаа илэрхийлдэг. Нэг үгээр хэлбэл, чи бол түүний уураа гаргадаг тоглоом нь.
13. Тэр чамайг бүх зүйлийг хийх ёстой гэж боддог. Чи бүх төлөвлөгөөг гаргадаг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр өөрийнхөө төлөвлөгөөнд чамайг багтаадаггүй. Үүнийгээ тэр маш завгүй байдалтайгаа холбож тайлбарладаг.
14. Тэр чамтай зөвшилцөж, ярилцахаас татгалздаг. Тэр өөрийнхөөрөө байж, ганцаараа асуудлыг шийддэг. Түүний аз жаргал түүний хувьд чинийхээс хэд дахин илүү зүйл.