Болзоог жинхэнэ хайр болгохын тулд чи үүнийг мэдэх ёстой

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-Move
Хорвоо ертөнц дээр хүн төрөлхтөний оюун санааг удирддаг хоёрхон урсгал бий. Тэр нь дотроо эргэцүүлэх, түүнийгээ гадагш гаргах. Энэ хоёр зүйл л тэр чигээрээ бидний дунд орших их хайрыг залж байдаг гэлтэй.

Бат бөх хайр дурлалын анхны алхам нь болзоо. Гэвч болзоо бүхэн хүрэх газраа хүрч чаддаг уу гэвэл, үгүй. Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй замаасаа хазайж, хэн нэгнийхээ алдаанаас болж болзоогоо сүйрүүлэх нь бий.

Мэдээж анхны болзоо бол хамгийн халуухан цаг хугацаа байдаг. Юу ярихаа мэдэхгүй, яаж хөдлөхөө ч мэдэхгүй, биеэ бариад л… Гэвч ингэж биеэ барилаа гээд бид болзоогоо бүр сүйрүүлж мэдэх юм шүү. Тиймээс яг одоо энэхүү болзоо таны насан туршийн хайрын эхлэл байгаасай гэж хүсч байгаа бол үүнийг уншаарай.

Хорвоо ертөнц дээр хүн төрөлхтөний оюун санааг удирддаг хоёрхон урсгал бий. Тэр нь дотроо эргэцүүлэх, түүнийгээ гадагш гаргах. Энэ хоёр зүйл л тэр чигээрээ бидний дунд орших их хайрыг залж байдаг гэлтэй.

Бид сонирхсон хүнээ олдог ч бидний эрэл хайгуул заримдаа сохорчихсон байдгийг бүү мартаарай.

Бид адал явдалд дуртай ч хайр, энх амгаланд бүр их хайртай.

Бид хаашаа ч, хэзээ ч гараад явчихаж болох боловч эхлээд ухаан санаагаа зорилгодоо хөтлөх ёстой.

Юу ч хамаагүй хэн нэгэнд зурвасаар бичээд илгээж болно л доо. Гэхдээ хамгийн чухал нь тэднийг сонсож, бас эргэцүүлж, хүсэл эрмэлзлэлийг нь ойлгох нь илүү чухал юм шүү.

Бид бүгд хайрыг хүлээдэг.

Бидний сэтгэл хөдлөх л юм бол жинхэнэ ид шидийг бүтээж чаддаг. Гэхдээ бид түүнийгээ мэдэх хүртлээ асар их эргэлзээ, нугачааны дунд амьдардаг.

Хэн нэгэнд зүрхээ өгөхөсөө өмнө эхлээд өөрийнхөө юу хүсч байгааг, дараа нь түүнийг таньж мэдэх нь илүү чухал юм шүү.

 

1. Бид үнэндээ ухаан санаандаа амьдарч байдаг. Бид үргэлж сэтгэлдээ өөрсөдтэйгөө болон бусадтай ярилцаж өнгөрдөг. Энэ үедээ бид дотроо маш удаанаар эргэцүүлж суудаг. Тэр эргэцүүлэл бидний дотор жинхэнэ үнэнийг дүрслэхэд тусалдаг юм шүү. Тиймээс бод, эргэцүүл. Болзоонд яарахаасаа өмнө оюун санаа чинь юу гэж хэлэхийг сонс.

 

2. Бид ихэнхдээ хараалын үг хэлэхээс зайлсхийдэг. Ийм л болохоор сэтгэлдээ нуугдсан гуниг, шаналлаа ил гаргахаас зайлсхийдэг. Дотроо байгаа бухимдал, шаналлаа хэлж гаргаагүйн улмаас энэ нь биднийг дотроос маань чимээгүй идэж байдгийг бид анзаардаггүй. Иймд сэтгэл дэх сүүдэр бүхнийг ил гаргаж гэрэл гэгээ оруулж байгаарай. Догдолсон, баярласан үедээ баярын мөчөө бусдаас нуух гэж өөрийгөө барих ч хэрэггүй. Бас айдас, зорилго, бодол санаа, ер нь чамаас хэрэгтэй бүхнийг бусадтай хуваалцаж байгаарай. Таалагдахгүй зүйл гарвал “залгиад” өнгөрөх биш хэлж ойлгуул. Өөрийнхөө хүндлэлийг бий болго.

 

3. Бид яг үнэндээ анхны болзоог үзэн яддаг. Яагаад гэвэл ярих юм олдохгүй хэчнээн хэцүү байдаг билээ. Оройн хоол хамт идье гэж хэн нэгнийг урихад ихэнхдээ л татгалздаг. Яагаад гэвэл хоол идэнгээ юу ярихаа бид мэддэггүй. Бид яриан дундуур шуудхан л амаа хамхиад, тав тухгүй байдлыг мэдэрч эхэлдэг. Бидэнд эрч хүчээ нөхөх ямар нэгэн сайхан зүйл заавал хэрэг болдог.

 

4. Бидний уулзах газар маш тухтай байх ёстой. Тиймээс ч бид орчиндоо маш их анхаарал хандуулдаг. Анхны болзоо тав тухтай байвал бидний яриа ч аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байдаг. Харин тийм мэдрэмж авч чадахгүй бол… Бид бараг л юу ч ярилгүй байсаар болзоог өндөрлөдөг. Ийм үед бид биеэ барьж, юу ч ярилгүй бодолд автдаг. Яг ийм үед залуус тэвчээртэй байж бүсгүйчүүд бидний аясаар байвал бидэнд таалагддаг.

 

5. Бид анхны уулзалтаараа л чиний бүх найзуудтай танилцаж амждаггүй.Надад итгээрэй, би чиний амьдралд орж ирсэн бүх хүнтэй танилцаж уулзахыг хүсч байна. Гэвч бид болзоо бүрээрээ шууд бүгдтэй нь танилцаж амжихгүй гэдгийг санаарай. Иймд бидэнд цаг хэрэгтэй. Тэр цаг хугацааг өөрсдөдөө хангалттай өгөөрэй.

 

6. Бид бусдаас үргэлж тав тухыг хүсч хүлээдэг. Бид аз жаргал, тав тухыг хүсч л байгаа бол түүнийхээ эрэлд хүссэн хүсээгүй гардаг.

 

7. Заримдаа бид өөрсдийгөө “дахин цэнэглэх” хэрэгтэй болдог. Өдөржин шургуу ажилласан өдрийнхөө дараа бид зүгээр л амрахыг хүсдэг. Бусдын анхааралд өртөлгүй, өөрийгөө “дахин сэргээж”, өөрсдийгөө дахин нээхэд цаг хугацаа хэрэгтэй байдаг юм. Яг ийм үед бидэнд яаралтай хариу нэхсэн зурвас бүү илгээгээрэй, бас асуулт асуух ч хэрэггүй. Зүгээр л жаахан цаг хугацаа өгчих.

 

8. Бид үнэндээ бусдын хэрэгт үнэхээр дуртай. Бид бусад хүмүүсийн хийж байгаа, ярьж байгаагийн цаана чухам юу болж байгааг мэдэхийг хүсдэг. Бид өөрсдөө бусад хүмүүс яавал баярладаг, яавал уурладгийг мэдэхийг хүсээд зогсохгүй хэн нэгэн өөрийг минь хуурах гэж байна уу үгүй юу гэдгийг хүртэл “шинжилж” мэдэх хүсэлтэй байдаг. Болзооны үеэр нэгнээ хуурах хэрэггүй. Учир нь энэ нь заавал мэдэгддэг юм шүү.

 

9. Хэн ч, хэзээ ч бүрэг ичимхий, өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүнд дурлахгүй. Тиймээс эрчүүд өөрийгөө илэрхийлж чаддаг, сонирхолтой асуулт асуух зүрх зоригтой бүсгүйчүүдэд сэтгэлээ өгдөг. Болзоонд явах гэж байгаа бол бүсгүй минь өөртөө итгэлтэй бай. Дүнсгэр царайлахаа болиод, өөрийгөө голохыг өөртөө болон бусдад бүү зөвшөөр. Чи болзооны үеэр хамгийн чухал хүн нь байх ёстой. Үүнийг бид маш сайн мэдэж байна.

 

Биеэ барьж, хэлэх үгээ үргэлж “залгидаг” хүн сэтгэлийн тамаасаа гарч чаддаггүй юм шүү…


Болзоог жинхэнэ хайр болгохын тулд чи үүнийг мэдэх ёстой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex