Муу эрээс салж, сайн залуутай учирсны дараа чамд тохиолдох 10 зүйл

11391714_952755651412583_8288983582398530484_n
Муу залуугаас холдож, амьдралдаа эрүүл агаар оруулж ирсэндээ чи бас талархаж байгаа ч байж мэдэх юм. Гэхдээ энэ салалтын дараа сайн эр хүнтэй учирвал амьдралд чинь яг ямар өөрчлөлт гардгийг хэлж өгье.

1. Эхлээд чамд маш муухай санагдана

Муу эрчүүд биднийг хэнд ч итгэхээргүй хүн болгож хувиргадаг шүү дээ. Залгана гэж хэлээд утастахгүй, уулзана гээд өөр бүсгүйн толгой эргүүлээд явж байсан тэр эрээр бид амьдралаа төсөөлдөг болчихдог байх. Тийм л учраас мэдээж, бид эрчүүдийг бүгдийг нь адилхан л гэж бодно. Энэ бидний буруу биш шүү дээ.

2. Бүхнийг хэтрүүлж бодно

Чи бусдын хэлсэн, ярьсныг яг тэр чигээр нь хүлээж авч чадна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл чи тэр муу залуугаас болоод аливаа зүйлд санаа зовох нь ихэсчихсэн байгаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тэр чамд гар хүрсэн бол чиний доторх түгшүүр одоо болтол арилаагүй байж мэдэх юм.

3. Чи түүнийг хэтэрхий сайн гэдгийг нь гайхахад хүрнэ

Сэтгэл сайтай эр хүнтэй учирснаар амьдрал чинь эмчлэгдэнэ. Сэтгэл чинь ч амарна. Гэхдээ чи ийм сайн эр хүн байдаг гэхэд үнэхээр их гайхахад хүрч мэдэх л юм.

4. Дараа нь чи түүнийг өөрөөсөө холдуулахыг хүснэ

Өнгөрсөн хугацаанд чамайг зовоож байсан залууг чи дэндүү олон удаа уучилсан шүү дээ. Тэр чамайг хуурсан байхад хүртэл чи түүнийг хайрласан. Харин энэ удаад чи дахиад шаналахыг хүсэхгүй. Дахиад зовохгүйн тулд одоо учирсан залуугаа өөрөөсөө түлхэх нь чамд илүү дээр санагдана. Гэхдээ сайн залуу чамайг юу ч гэж хэлж байсан дэргэдээс чинь алхам ч холдохгүйг чи дараа нь анзаарна.

5. Чи түүнтэй тэмцэхийг хүснэ

Чи түүнтэй тэмцэж, түүнийг ялан дийлэхийг хүснэ. Гэвч сайн эр хүн чамтай тэмцэхийн оронд сэтгэлийг чинь эмчлэхийг илүүд үздэг юм. Тэд чиний өөдөөс үг сөрөхгүй, аз жаргалтай царайг чинь харахын тулд өөрт байгаа бүхнээ өгөхөд ч тэр бэлэн байдгийг чи ойлгоно.

6. Чи уучлахын сайхныг мэдэрнэ

Сайн эр хүн чамд уучлалын үнэ цэнэ, сайн сайхныг мэдрүүлнэ. Тэр чамаас уучлал гуйж, чамайг уучлахад сургана. Тэр чиний нүдэнд гуниг байхыг харж тэсэхгүй учраас чамаас өдөр бүр уучлал гуйж, нэг гаргасан алдаагаа дахин давтаж зүрхлэхгүй.

7. Чиний эзгүйд тэр амьдарч тэсэхгүй

Муу эр хүн чамайг байсан байгаагүй аминыхаа аз жаргалыг хайгаад явахыг илүүд үздэг бол сайн эр хүн чамтай бүх газарт хамт байхыг хүсдэг. Энэ нь чамд яг л диваажин шиг санагдана.

8. Чи түүнд илүү ихийг өгөхийг хүснэ

Тийм ээ, чи одоо түүнд өгөхийг хүснэ. Түүнийг баярлуулж, түүнийг хайрлах нь чамд хамгийн сайхан зүйл мэт санагдана. Чи түүнд бүр ч ихийг өгч, бүр ч ихийг мэдрүүлэхийг хүснэ. Яагаад гэвэл хайр амар амгалангаас, бэлэгнээс эхэлдэг гэдгийг чи ухаарна.

9. Ингээд л чи түүнд итгэдэг болно

Одоо ч түүнд бүх л амьдралаа, хүсэл мөрөөдлөө ярихыг хүснэ. Энэ нь та хоёрыг илүү ойр дотно болгож орхино. Одоо чи юунд ч санаа зоволгүй хайртай хүндээ сэтгэл гаргаж чаддаг боллоо шүү дээ. Энэ бол зөвхөн чиний төлөө зориулагдсан үүрд мөнхийн хайр юм шүү.

10. Эцэст нь, чи жинхэнэ хайрыг мэдэрнэ

Жинхэнэ хайр зөвхөн болзоо, кино үзвэр, дотно харилцаагаар хэмжигдэггүй гэдгийг чи одоо ухаарч, ойлгож байгаа байх. Хайр хэзээ ч чамаас авахыг хүсдэггүй, харин чамд өгч, чамайг аз жаргалтай байлгахын төлөө бүх зүйлээ зориулахын нэр, хамтын хүчээр ирээдүйг бий болгохын үнэ цэнэ гэдгийг чи одоо мэдэж авлаа.

Дахин шаналахгүй, дахин нулимс унагахгүй, дахин зовохгүй, тийм л үүрд мөнхийн халуун дулаан хайр чиний өвөрт нисэн иржээ. Сайн эр хүнийг сайн хайрлаж яваарай, бүсгүй минь.


Муу эрээс салж, сайн залуутай учирсны дараа чамд тохиолдох 10 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.