Кофе өөхийг шатаана, бас…

coffee-mug
Тийм ээ, кофе бол ерөнхийдөө таны эрүүл мэндэд сайн. Гэхдээ яг юугаараа сайн гэж…

1. Эрч хүчийг сэргээнэ

Кофе уусны дараа каффейн цусанд шимэгддэг. Эндээс тэр тархи руу аяллаа эхэлнэ. Ингэснээр та цаанаа л нэг эрч хүчтэй болдог байх нь. Энэ нь эрч хүчийг нэмж, тархины идэвхийг цэнэглэж өгдөг байна.

 

2. Өөхийг шатаана

Каффейн нь өөх шатаах үйлдэлтэй гэдгийг та мэдэх үү. Учир нь энэ бол байгаль дээрх өөх шатаагч цөөн тооны зүйлийг өөртөө агуулж байдаг юм. Зарим судалгаагаар каффейн нь бодисын солилцоог 3-11 хувиар түргэсгэдэг байна.

 

3. Каффейн физиологийн үр ашгийг огцом өсгөдөг

Каффейн нь өөхний эсүүдэд бие дэх өөх тосыг шатаах дохиог илгээснээр мэдрэлийн систем илүү сайжирдаг. Бас каффейн нь цусан дахь адреналины төвшинг ч өсгөдөг байна.

 

4. Шим тэжээлээр баялаг

Кофе бол зүгээр нэг хар өнгийн ус биш юм шүү. Түүний үрэнд агуулагддаг маш олон төрлийн шимт бодис эцсийн дүндээ шингэрээд танд хүрч байгаа юм шүү дээ. Тэгвэл ганц аяга кофенд агуулагддаг амин дэм:

Витамин В2: Өдөрт авах хэмжээний 11%

Витамин В5: Өдөрт авах хэмжээний 6%

Магни ба Кали: Өдөрт авах хэмжээний 3%

Манган: Өдөрт авах хэмжээний 2%

 

5. Хоёрдогч хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг бууруулна

Энэ бол дэлхий даяар 300 сая хүнийг өвчлүүлээд байгаа өвчин. Тэгвэл кофенд дурлагчид нуугмдал энэ өвчнөөр өвдөх эрсдэлээр хамгаалагддаг байна.

 

6. Өтлөх болон сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлэх боломжтой

Өтлөх, ой санамжаа алдах өвчин ихэнхдээ 65-аас дээш насныхныг хамардаг. Дасгал хөдөлгөөн, амьдралын эрүүл дадал хэвшил нь энэхүү өвчнөөс сэргийлэх боломжийг бий болгодог байна. Зарим судалгаагаар кофенд дурлагчид энэ өвчнөөр өвдөх эрсдэлээс 65 хувь хамгаалагддаг аж.

 

7. Элгийг хамгаалдаг

Элэг бол маш гайхалтай эрхтэн. Тэр бүхэл бие организмд чухал үүрэгтэй байдаг. Эгвэл кофе элэгний циррозын эсрэг хамгаалалт үүсгэдэг байна. Тэгвэл өдөрт 4 ба түүнээс олон аяга кофе уудаг хүмүүс энэхүү эрсдэлээ 80 хувиар бууруулдаг байна.

 

8. Стрессийг бууруулж, таныг аз жаргалтай болгоно

Харвардын 2011 онд хийсэн судалгаагаар өдөрт 4 ба түүнээс олон аяга кофе уудаг эмэгтэйчүүд депресст орох эрсдэлээ 20 хувиар багасгажээ.

 

9. Зарим хавдраас сэргийлнэ

Хавдар бол дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа өвчлөл мөн. Тэгвэл кофе элэг болон бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг байна.

 

10. Тэр бол зүрх өвдөх шалтгаан биш харин ч зүрх зогсохоос сэргийлнэ

Каффейн цусны даралт ихэсгэдэг гэдэг. Энэ үнэн л дээ. Гэхдээ маш багаар. Та өдөр тутмынхаа хэрэглээ болгосон бол ийм үр дагавар бүр ч гарахгүй.


Кофе өөхийг шатаана, бас…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.