Таны сарын мөчлөг эрүүл мэндийн чинь талаар юу хэлж чадах вэ?

parenting1-tipsonhowtogetpregnant_500x334
Таны сар бүрийн мөчлөг эрүүл мэндийн талаар маш том зүйл хэлж өгч чадна гэдгийг та мэдэх үү?

Аюурвэдийн сударт өгүүлснээр эмэгтэй хүний сарын тэмдэг сард нэг удаа цайвардуу улаан өнгөтэй, бүлэн, салиагүй, өвдөлт, хөөнгөгүй, элдэв өөрчлөлтгүй ирэх ёстой гэжээ. Харин үүнээс илүү өөрчлөлт илэрвэл биеийн тэнцвэр алдагдсан байна гэж үзэж болох аж.

Дараахь 3 ерөнхий өөрчлөлтийг энд тусгалаа. Эдгээрийг та мэдээд авчихвал эрүүл мэндээ ерөнхийд нь хянаад байх боломжтой.

Их өвдөлттэй, хэвлийгээр хөөх

Судалгаагаар эмэгтэйчүүдийн 50-90 хувьд нь сарын тэмдгийн мөчлөгийн үед ийм өөрчлөлт илэрдэг. Харамсалтай нь, тэд үүнийгээ хэвийн үзэгдэл гэж бодоод нэг их тоодоггүй аж. Энэ үед гэдэс дүүрч, заримдаа сарын тэмдэг бүлэнтэй байх нь ч бий. Ийм үед эмэгтэйчүүд илүү уцаартай болж, эсвэл хэвийн үеийнхээс илүү цочимтгой, сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Бас өтгөн хатах нь ч ажиглагдана. Ийнхүү саваар илүү өвдөлт мэдрэгдэж буй нь таны умайн цусан хангамж хангалттай байж чадахгүй байгаатай холбоотой юм. Үүнийг хүйтэн шинж чанартай мөчлөг гэж хэлдэг.

Иймд энэ үед дараахь аргуудыг хэрэглээд үзээрэй:

А. Хүчилтөрөгчийн хэрэглээгээ нэмэх. Цагаан гаатай цай уух нь энэ хэрэгцээг хангаж өгнө. Мөн ОМЕГА-3 хэрэглэ.

Б. Халуун, амин дэмтэй хоол хүнс хэрэглэ. Цагаан гаа, сармис, шанцай зэргийг хоолондоо түлхүү хэрэглэ.

В. Хангалттай сайн унтаж амар.

Г. Бие халаалт хийх, эсвэл аажуу дасгал хөдөлгөөн, ялангуяа, йога маш сайн.

Эмзэг, ууртай болчихдог уу?

Сарын тэмдгийн үед хөх хөндүүрлэж, нүүрээр чинь батга гараад эхэлдэг үү. Бас залхуу хүрэх, эмзэг болох, уур хүрэх нь олонтаа тохиолддог уу. Магадгүй дотор муухайрч, гүйлгэж байна уу. Үүнийг халуун шинж чанартай мөчлөг гэж хэлж болох юм.

Тэгвэл танд дараахь зүйлс хэрэг болно.

А. Өдөртөө аль болох хүйтэн бүлээн зүйлс уухыг хичээгээрэй. Өргөст хэмхний шүүс, milkshake зэрэг байж болно.

Б. Өдөртөө 5 минут хүйтэн агаарт гарч, амаараа түүнийг амьсгал. Ингэснээр таны дотор буй халуун оргилох нь намдахад тустай.

В. Бясалгал хий. Сэтгэлээ тайвшруулж, оюун санаагаа зөв зүйлд чиглүүл.

Г. Өөх тостой, халуун ногоотой хоолноос хол бай.

Хавагнаж, сэлхгэрдэг бол

Маш их хэмжээгээр сарын тэмдэг ирэх үед та хавагнаж, хөдлөхөөс дургүй хүрч, идэх дуршил нэмэгдэж, заримдаа сарын тэмдэг салсархаг гардаг уу.

Ийм шинж тэмдэг танд илэрдэг бол таны бодисын солилцоо удаашралтай байдаг, та жин  хасах болон нэмэхдээ их удаан хүн. Бас харшилтай ч байж болзошгүй. Иймд бодисын солилцоогоо сайжруулахад анхаарах хэрэгтэй болж  байна гэж бие тань хэлж байна.

Үүний тулд яах ёстой вэ?

А. Хоолондоо ногоо, жимс түлхүү хэрэглэ. Өөх тостой хоол, чихэрнээс хол бай.

Б. Нар жаргахаас өмнө оройн хоолоо идэж бай.

В. Хоол идэх, шингэн зүйл уухынхаа өмнө чимх цагаан гаа идэж бай. Ингэснээр хоолны боловсруулалт сайжирна.

Г. Дасгал хөдөлгөөнтэй бай. Дасгал хөдөлгөөн нь таны бодисын солилцоог сайжруулна.


Таны сарын мөчлөг эрүүл мэндийн чинь талаар юу хэлж чадах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.