Селена Гомез найзынхаа бөөрийг шилжүүлэн суулгуулжээ

selena-gomez-2560x1440-hd-2017-6932-094005-238953998Селена Гомез: Би өөрийн өвчнөөсөө болоод бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгүүлэх шаардлагатай болсон

Сүүлийн хоёр жилийн турш алдарт дуучин бүсгүй Селена маань “Лупус” буюу чонон хөрөвдөс хэмээх өвчнөөр шаналсан ба энэхүү өвчин нь түүний ажил болон эрүүл мэндэд ихээр нөлөөлжээ.

Энэхүү өвчин нь хүний биеийн дархлааны систем өөрийн эд эс эрхтэнд халдан гэмтээхэд үүсдэг өвчин юм. Үүнээс үүдэлтэй үрэвсэл нь олон төрлийн бие мах бодийн системд нөлөөлдөг бөгөөд тэр дундаа үе мөч, арьс, бөөр, цусны эс, тархи, зүрх, уушги гэх эрхтэнгүүдэд хортой нөлөө үзүүлдэг юм.

Тиймээс Селена маань уг өвчинөөсөө болоод бөөр шилжүүлэн суулгар мэс ажилбар хийлгүүлэх ёстой болжээ.

Харин өчигдөр өглөө Селена өөрийн “Инстаграм” хуудсан дээрээ:

Селена: ”Миний зарим шүтэн бишрэгчид намайг зуны турш чимээгүй  байсан бас яагаад шинэ дуун дээр ажилахгүй байгааг анзаарсан гэдгийг би мэдэж байсан. Харин би “Лупус” өвчнөөсөө болоод бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ёстой гэдгээ мэдсэн. Энэ нь миний эрүүл мэнддээ хийж буй зөв алхам юм.

Мөн би өөрийн хайрт гэр бүл болон гайхалтай эмч нарын баг бүрэлдхүүнд надад хийсэн бүхний төлөө баярлсанаа илэрхийлмээр байна.

Эцэст нь үгээр ч хэлэмгүй дээдийн дээд бэлгийг надад өгсөн миний гайхалтай сайн найз Франси Рэиса. Би өөрийгөө үнэхээр адислагдсан гэж бодож байна. Найз минь надад өөрийн бөөрөө хандвилсан. Чамдаа маш их хайртай шүү!” хэмээн бичжээ.

Дуучин бүсгүйгээ хурдан эдгээсэй гэж хүсье. wink

YOLO.mn


Селена Гомез найзынхаа бөөрийг шилжүүлэн суулгуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.