Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц

aris-300x296

  • Эхний өдөр – Арьсаа цэвэрлэх
    Та нүүрээ цэвэрлэж, угаахын оронд маск бэлтгэн хэрэглэж, арьсны гүнд орших бохирдлыг цэвэрлэх шаардлагатай. Нунтаг буюу хуурай сүүг, овьёостой хольж бэлтгэнэ. Ингэхдээ овьёосоо ч мөн нунтагласан байх ёстойг анхаараарай. Үүнийгээ 1 стакан бүлээн сүүгээр зуурч, маск бэлтгэнэ. Маскаа нүүрэндээ жигд түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаана. Ингэснээр таны арьс бүрэн гүйцэд цэвэрлэгдэх болно.
  • Хоёр дахь өдөр – Арьсаа гуужуулах
    Арьсаа гуужуулж, үхэжсэн арьсыг цэвэрлэснээр, шинээр арьс төлжин, таны арьс гэрэлтэж, сайхан харагдах болно. Тал аяга элсэн чихрийг, 1 стакан бүлээн сүүтэй хольж, скраб бэлтгэх хэрэгтэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийн, 5-7 минут үрээрэй. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
  • Гурав дахь өдөр – Арьсаа цайруулах
    Илүү залуухан, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд, арьсаа цайруулах шаардлагатай. Харин арьс цайруулах маск бэлтгэхдээ, 1 стакан сүүн дээр 5-7 ширхэг гүзээлзгэнэ жимс болон 1 халбага бүйлсэн самрын тос хийж, хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, хэдэн минут халааж, гүзээлзгэнээ нухаарай. Тус маскаа нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа угаана. Энэ нь таны арьсыг цайруулж, зөөлрүүлэхийн зэрэгцээ чангалах болно.
  • Дөрөв дэх өдөр – Арьсаа чийгшүүлэх
    Арьсаа чийгшүүлж байхаа хэрхэвч мартаж болохгүй. 1 ширхэг шинэхэн өргөст хэмхийг үрж, үүн дээрээ 4 хоолны халбага халуун сүү хийж хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угаагаарай.
    Тус аргыг хэрэглэснээр, таны арьс хангалттай хэмжээнд чийгшиж, толигор болох аж.
  • Тав дахь өдөр: Арьс чангалах
    Та сүү, зөгийн бал болон өндөгний тусламжтайгаар арьс чангалах маскийг бэлтгэж болно. 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн бал, 1 ширхэг өндгийг хольж, сайтар хутгаарай. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, хатаах бөгөөд дараа нь бүлээн усаар угааж арилгана.
    Бүсгүй та 5 өдрийн турш эдгээр аргуудыг хэрэглэж, нүүрэндээ маск түрхсэнээр, арьс тань гэрэлтэж, өмнөхөөсөө ч илүү чанга, толигор болсныг анзаарах болно.

Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.