Дуучин Хишигдалай : Өгзөг царай хоёр хоорондоо тийм хамаатай юм уу?

hi

“Universe Best Songs” нэвтрүүлгээс төрөн гарсан цөөхөн хэдэн дуучдын нэг бол дуучин Хишигдалай. Чадалтай хоолойтой, чанартай уран бүтээл туурвидаг тэрээр олны дунд хэрсүү хээгүй гэдгээрээ алдартай. Тэрээр анх гарч ирж байсан үеэ бодвол гадна төрхийн хувьд нилээдгүй өөрчлөгдсөн. Дуучин бүсгүйг өгзгөндөө силикон шахуулсан гэх олны хэл аманд тэрээр жинтэйхэн хариу өгч байсан удаа ч бий.

Харин түүнийг саяхан сошиалчид мөн л бухимдуулаад амжив бололтой. Хүний гадна төрх, өнгө үзэмжийг шүүмжлэгчдэд тэрээр ийн хариу барьжээ.

“Халуухан хөөрхөн царайлаг сайхан биетэй байлаа гээд хорвоо бүхэлдээ өөрчлөгдөхгүй тийм биш байлаа ч нээх олон зүйл өөрчлөгдөхгүй. Дандаа хүнийг царайгаар нь дүгнэнэ матаршт муухай биетэйшт гээл. Тэр хүн сайхан биегүй хөөрхөн царайгүй ч өөрийнхөө төлөө зүтгэж чаддаг тэмүүлж чаддаг хүн ч юм билүү та мэдэхгүй шүү дээ ! Хүнийг гаднах төрхөөр нь дүгнэхээ болимоор юм.дэлхийн томчууд тийм хөөрхөн юм уу? Жак ма хөөрхөн юмуу?

Аймар царайлаг биш ч арчаа сайтай байхад болох биздээ. Өгзөг царай хоёр хоорондоо тийм хамаатай юм уу?” хэмээн бухимдаад амжжээ.

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN


Дуучин Хишигдалай : Өгзөг царай хоёр хоорондоо тийм хамаатай юм уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.