Солонгосын алдарт жүжигчин Ли Мин Хо-гийн талаар сонирхолтой баримтууд

0_DezFYjW

“F4″ киноны Гү Жүн Пю-гийн дүрээр Монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Ли Мин Хо-гийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

 

1. 1987 оны 6 сарын 22нд төрсөн.

2. 187 см өндөр.

3. Тэр чихэрлэг, мөстэй мокканд дуртай. Өдөрт 1-2 аяга кофе уудаг. Тэрэнд цай өгөхгүй л бол уудаггүй. Халуун биш хүйтэн уух зүйлийг илүүд үздэг.

4. Bowling тоглох, найзуудтайгаа ярилцах дуртай.

5. Унтаж, тоглоом тоглож амралтаа өнгөрүүлэх дуртай.

6. Ном унших тийм ч дуртай биш, гэхдээ илүү ном уншдаг болохыг хичээж байгаа.

7. Дуулж байхдаа нүдээ анидаг, үгээ мэдэрч, төсөөлөхийн тулд.

8. 1 цагийн SNS ярилцлагын үеэр түүнд 530000 асуулт ирсэн. Weibo-р хамгийн их асуулт авсан олны танил нэгэн гэж Хятадын Sina мэдээлжээ.

9. Ээжээсээ үлгэр дуурайл авдаг. Star Diary-н ярилцлагын үеэр ээжийнхээ талаар дурджээ. “Шалгаруулалтанд тэнцээгүй үедээ ээжийнхээ төлөө илүү их хичээдэг байсан. Тэр үргэлж надад дахин дахин оролдлого хийж бай гэж хэлдэг.”

10. Олон сарыг эмнэлэгт өнгөрүүлсэн нь түүний амьдралыг харах өнцгийг өөрчилжээ. Мину 20 настайдаа автомашины осолд орсон. “Олон хүний хувьд 20 насандаа насанд хүрсэн нэгэн болж, маш олон шинэ санаа, мөрөөдлөөр дүүрэн болдог үе. Гэхдээ би 20 настайдаа золгүй явдалтай учирсан. 1 жилийг эмнэлэгт өнгөрүүлж, хөдөлж ч чадахгүй байх үедээ их олон зүйл бодсон. Цөхрөлтгүй цааш үргэлжлүүлэх хэрэгтэй, хэт сэхүүн маадгар байж болохгүй.”

11. Miss A хамтлагын Suzy-тэй үерхдэг. Солонгосын ISPlus ярилцлагынхаа үеэр түүнээс хэрэв эцэг эх нь найз охиныг нь зөвшөөрөхгүй бол яах вэ гэж асуужээ. “Би түүнтэй хамт зугтана. Нууцаар зугтаад, түүнтэй гэрлэнэ” гэсэн байна.

12. Жүжигчин болох үедээ И Мин гэж дуудуулахыг хүсдэг байжээ. Star Diary-н ярилцлагын үеэр энэ тухай ярихдаа, “Beat кинонд Жон Ү Соны дүр ийм нэртэй байсан тул энэ нэрийг сонгосон. Их гоё харагдсан болохоор. Гэхдээ И Мин гэж интернет хайлт хийхэд гадаад руу цагаачлах тухай мэдээлэл л гарч ирсэн. Тэгээд энэ нэр тохиромжгүй юм байна гэж бодсон.” Ийнхүү тэр И Мин У нэрээрээ жүжигчний карьераа үргэлжлүүлээр болжээ.

13. “Би залхуу талдаа. Хувийн зохион байгуулалт тийм ч сайн биш. Би сөжү уудаггүй. Архи даадаггүй юм. Менежер надад алкохол өгсөн ч би ууж чадаагүй. Сонин байгаа биз? Архи даадаг юм шиг харагддагаа мэднэ ээ.” Тэр хамгийн ихдээ 2 шил шар айраг эсвэл 4 аяга сөжү ууж чаддаг.

14. “Амьдрал өөрчлөгдөж цаг хугацаа өнгөрснөөр би насанд хүрсэн нэгэн болсон гэдгээ ойлгосон. Тэгээд илүү хөгшрөхөөсөө өмнө амжилттай дүр бүтээхийг хүссэн. Гэтэл өв залгамжлагчид кинонд 27 настайдаа ахлах сургуулийн сурагчийн дүр бүтээхээр болсон. Эвгүй байсан ч, зохиолч нь яг одоо байгаагаараа л дүр бүтээ, жүжиглэ гэж хэлсэн. Би илүү бодит, натурал жүжиглэхийг хичээдэг. Жишээлбэл, жүжигчин Гун Хю Жин шиг.”

15. Унтаж байхдаа ярьдаг.

16. Тамхи татдаг гэхдээ тийм ч их биш.

17. Personal taste кинонд Жон Жин Ху-н дүрийг бүтээж, 60 сая воны цалин авсан.

18. Анх карьераа моделоор эхлүүлсэн.

19. Сонин унших дуртай.

20. F4 киноны Гү Жүн Пю-н дүрийг бүтээхдээ үсээ 5 удаа буржийлгасан.

21. Математик, биеийн тамирын хичээлдээ сайн байсан.

22. Үхрийн мах, тахианы мах, гахайн мах идэх дуртай.


Солонгосын алдарт жүжигчин Ли Мин Хо-гийн талаар сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.