Хайрыг үгүй хийж чадах эмэгтэйчүүдийн алдаа юу гээч…

medium_Politics--Love-3-Ways-to-survive-political-differences-in-relationships-and-families
Үлгэрт л гардаг болов уу гэмээр сайхан хосууд байдаг даа. Гэхдээ нэг л мэдэхэд тэдний зарим нь хэзээ ч эргэн нийлэлгүй салан одоцгоосон байдаг. Үүний шалтгаан маш энгийн зүйлст байдгийг бидний амьдрал харуулж байна.

Сэтгэл хөдлөлөөрөө бүхнийг шийдэж, шуудхан л цүнхээ шүүрэх

Хайрт чинь гэнэтхэн л ирээдүйн хүүхдийнхээ тухай сонсоод ачаагаа баглаад гараад явчихаагүй гэж найдаж байна. Юу ч ярьж эхлээгүй байхад л та түүний харцыг харчихаад шуудхан л цүнхээ баглаад хаалга саван одсон юм биш биз. Ямар ч асуудал тулгарч болно. Түүнийг уураар биш, ухаанаар шийддэг гэдгийг санаж яваарай. Эрчүүд ууртай, бухимдалтай эмэгтэйчүүдээс цэрвэдэг юм шүү. Яагаад гэвэл тэд нэг л өдөр хаалга саван оддог гэдгийг тэд маш сайн мэддэг учраас иймэрхүү бүсгүйчүүдийг хэчнээн гоо үзэсгэлэнтэй байсан ч хамаагүй хаяж одох нь олонтаа байдаг.

Бүх зүйл хуучирдаг гэдгийг ухаар

“Бүх зүйлс маш гайхалтай эхэлсэн! Тэр орой бүр гадуур гарах талаар ярилцаж, оройн хоол хийж өгдөг байсан. Гэтэл одоо би түүнийг буйдангаас нь босгож чадахгүй нь” гэж маш олон эмэгтэйчүүд бухимддаг. Гэтэл амьдрал дээр бүх зүйл хуучирдаг гэдгийг ухаараарай. Тиймээс заавал эр хүнийг хүлээж байхаар өөрөө харилцаандаа шинэчлэл хийх гээд оролдоод үзээрэй.

Байгаагаар нь хүлээж ав

Хэт онцолж шүүмжилж эхлэх нь хичнээн романтик хайрыг ч сүйрүүлж мэднэ шүү. Хүн бүрт өөрийн өө, дутагдал гэж бий. Хэн ч төгс төгөлдөр байдаггүй юм. Чи хүртэл өөрөө л мэдэхгүй болохоос биш хүний нүдэнд өртөхөөр томоос том дутагдалтай л байж таараа. Ймд хайртай хүнийхээ дутагдлыг гоочилж суухын оронд чамд ийм сайхан хайр ирснийг зүгээр л хүлээж ав.

Б.Бямбаханд


Хайрыг үгүй хийж чадах эмэгтэйчүүдийн алдаа юу гээч…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.