1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвари Рай

1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний  титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол  Айшвари Рай юм. Тэрбээр 1973 оны 11-р сарын 1-нд төржээ.  Үзэсгэлэнт бүсгүй  усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төрсөн байна. Айшвари Рай нь Боллувудын оддоос Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц уран бүтээлч билээ.

Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн үзэсгэлэнт бүсгүй Айшвари Райг жүжигчин Жулия Робертс “Айшвари Райг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй ” хэмээн нэрлэжээ.

Жүжигчин бүсгүйд жинхэнэ амжилтыг авчирсан уран бүтээл болох «Девдас» кино нь олон улсын Каннын кино наадамд  оролцсон  анхны Болливудын  кино болсон юм. Энэхүү кино нь  борлуулалтаараа Энэтхэгт  төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ.


1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвари Рай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.