Женнифер Лопес өөрөө түрүүлж алхам хийжээ

a359f67067e560c261bd7289a9f63ef6_fitted_740x700

Өдгөө 48 настай Женнифер Лопес, 42 настай Алекс Родригес нар үерхээд найман сар орчим болж байна. Гэхдээ тэд хамтдаа маш жаргалтай байгаа бололтой. Женнифер, Алекс хоёр өнгөрсөн зун хүүхдүүдээ ч хооронд нь танилцуулжээ. Түүнчлэн саяхан хоёр талын ээж нар дээрээ очсон гэнэ.

Дуучин, алдарт бейсболчин хоёрыг удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан бол тэд хамтдаа байх болсноо саяхан албан ёсоор зарлажээ. Лопес, Родригес нар мөн “Vanity Fair” сэтгүүлд романтик зураг авалтад орсон байна.

Тэд 12 жилийн турш нэгнээ таньдаг байжээ. Харин өнгөрсөн хавар Женнифер өөрөө түрүүлж Алекст болзох санал тавьсан гэнэ. Дуучин бүсгүй энэ талаараа “Уг нь бол тийм алхам хиймээргүй байсан ч өөрөө түрүүлж хөдлөх хэрэгтэй гэдгээ тэр үед мэдэрсэн. Түүнийг явж байхад нь хажуугаар нь өнгөрөөд явж болох байсан. Гэхдээ би тэгээгүй. Зогсоод “Сайн уу” гэсэн” гэж нуулгүй ярьсан байна. Алекс Родригесын даруухан, соёлтой байдал нь анхны болзоон дээрээ л бүсгүйн сэтгэлийг татсан гэнэ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN


Женнифер Лопес өөрөө түрүүлж алхам хийжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.