Д аминдэмийн дутал эмэгтэйчүүдийг мартамхай болгодог

b04272aefd9c2c6cgreat

Д аминдэмийн дутагдалд орсон эмэгтэйчүүд барьсан, тавьснаа санахгүй байх магадлал 43 хувиар их байдаг гэнэ. Ийм дүгнэлтэд Харвардын Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид хүрсэн байна. Энэ өвчин тархины мэдрэлийн эд эсүүдийг гэмтээдэг аж. Өвчин далд хэлбэртэй явагддаг бөгөөд 20-40 насанд илрүүлэх боломжтой гэнэ.

Ямарваа нэгэн онцгой шинж тэмдгүүд илрээгүй тохиолдолд уг өвчнийг тогтоох боломжгүй аж. Тэгэхээр эрдэмтэд мартамхай болсон хүмүүсийг илрүүлэхийн тулд тусгай сорил хийх шаардлага тулгарч байгаа юм. Хамгийн гол нь, Д аминдэмийн агууламжийг хэвийг хэмжээнд байлгаснаар эрт мартамхай болох аюулыг бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэв.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ходоод гэдсэнд агуулагдах тодорхой төрлийн нянгууд хүмүүнийг мартамхай болоход хүргэдэг гэдгийг мөн тогтоожээ. Тэгэхээр эмэгтэйчүүд Д аминдэмийн шинжилгээг өгч, байх ёстой хэмжээнд нь аваачих шаардлагатай аж.
Эх сурвалж www.wikimon.mn


Д аминдэмийн дутал эмэгтэйчүүдийг мартамхай болгодог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.