Гоо сайхан байх нь огт өөр зүйлд оршдог

6bjm8iq8t3rk8jrea5i1vae0s0

Хэрэв чиний асуултанд дэлхийн гоо бүсгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүй хариулахыг зөвшөөрсөн бол чи юу асуух байсан бэ? Ямар гоо сайхны бараа хэрэглэдэг вэ? Яаж таргалахгүй байх вэ? Хэн түүнд энэхүү харж ханамгүй сайхан инээмсэглэлийг “бэлдэж өгсөн” бол?… Энэ бүгд үнэхээр сонирхолтой ч чамд үнэхээр ямар ч ашигггүй юм.

Сайхан бүсгүй байна гэдэг зөвхөн гөлгөр арьс, нарийхан бэлхүүстэй байхыг хэлдэггүй. Хэрэв тэгдэг байсан бол энэ дэлхий дээр одооныхоос илүү их сайхан бүсгүйчүүд байх байсан. Эмэгтэй хүний гоо сайхан байх нь огт өөр зүйлд оршдог. Ингээд сайхан бүсгүй гэдэг…

1. Инээдтэй харагдахаас айдаггүй.
Мэрилин Монро ч, Жулия Робертс ч мөн өөр олон сайхан бүсгүй үүнийг итгэл дүүрэн баталдаг. Хэрэв эмэгтэй хүн өөрийн дур булаам гэдэгтээ итгэлтэй байдаг бол ямар ч тэнэг нөхцөл байдал түүнд аймшигтай санагддаггүй. Дашрамд хэлэхэд эдгээр тэнэг нөхцөл байдлыг тэр өөрөө бий болгож эргэн тойрны хүмүүсээ инээлгэдэг. Ингэж сайхан бүсгүй маань өөрийн халдашгүй, эрхэмсэг байдлаа нэр хүндгүй болгодог. Учир нь тэр гоо үзэсгэлэн ба халдашгүй байдал 2 хамт байх ёстой гэдгийг ойлгодог.

2. Бүхнээ тоочдоггүй:
Түүний хамтран ажиллагсад түүнийг гоо сайхны салонд хэдэн цаг өнгөрөөдөг, харин найз бүсгүйчүүд нь ээжийнхээ даашинзыг түр авсныг мэддэггүй. Тэр хэзээ ч хөндлөнгийн хүмүүст контакт линзнийхээ талаар ярьдаггүй. Гоё хумс байна аа? Харин тийм, угийн ийм. Шүдээ? Шүдний эмч хүртэл сайхныг нь гайхдаг юм.

3. Магтаалыг хүлээн авдаг: 
Сайхан харагдаж байна аа? Хайрт минь, миний давуу талыг доогуур үнэлэх хэрэггүй шүү. Би үнэндээ гайхалтай сайхан харагдаж байна.

4. Өөрийнх нь гадаад байдлын талаарх бусдын бодлыг анхаардаггүй: 
Сайхан эмэгтэй үснийхээ өнгийг өөрчилчихөөд бусдаас “за, ямар болж?” гэж асуудаггүй. Тэр өөрийнхөө үсийг “Пөөх, ямар гоё болчихсон юм бэ?” гэж хэлдэг. Хэн түүний үгийг эсэргүүцэх юм бэ?

5. Өөрийнх нь гадаад төрхөнд хандсан асуултанд хангалттай хариу өгч чаддаг:
Тэр өөрийг нь доромжилсон үгэнд гомдож уйлахын оронд таарсан хариултыг нь өгдөг.

6. Инээж чаддаг байх: 
Тэр хүнд “Энэ инээд надад зориулагдсан байна” гэж бодогдтол инээнэ. Ямар ч тохиолдолд инээж чаддаг байна. Тэгээд түүний бүхий л инээмсэглэл нь үнэн сэтгэлийн байдаг. үүнд хэд хэдэн жор бий. А. үнэхээр чин сэтгэлийн байдаг. Б. СУИС төгсөх В. Сэтгэлдээ ямар нэгэн сайхан зүйлийн талаар (тухайлбал даргынхаа шагнана гэсэн амлалт) бодож болно. Хэрэв чиний инээмсэглэл том, нээлттэй болохгүй байвал түүн шиг нүдээрээ инээмсэглэ. Тэр хэзээ ч хөмсгөө зангидаж, ууртай байдаггүй. Харин бодлогоширсон байдаг уу? Тийм. Хатуу чанга? Тийм. Уйтгартай? Тийм. Гэхдээ баргар биш.

7. Хэзээ ч юунд ч харамсдаггүй.
Хими цэвэрлэгээнд сүйтгэгдсэн даашинзнаасаа болоод уйлах юмуу? Нүүрэнд үрчлээс суухын л нэмэр. Сайхан бүсгүй таагүй явдлыг ямагт эерэгээр өөрчлөхийг хичээж байдаг. Сүйтгэгдсэн даашинз бол өөр дахин шинээр даашинз худалдаж авах шалтаг. Тэр тусам сайхан бүсгүй өөрөө хийсэн бол бүр ч харамсахгүй. Тэр хэрэггүй эд зүйлс, дурсамж, бодол санаанаасаа хөнгөхөн салж чаддаг.

8. Атаархдаггүй: 
Атаархсанаар чи эргэн тойрныхондоо өрсөлдөгчөөсөө айж байгаагаа баталж байгаа хэрэг. Харин сайхан бүсгүй өрсөлдөөнөөс гадуур гэдэгтээ итгэл төгс байдаг.

9. Бусдыг ашиглахгүйг хичээдэг: 
Түүнд зүгээр л хайртынхаа анхаарлыг татахын тулд нэмэлт хэрэгсэл хэрэггүй байдаг. 10. Биеэ их энгийн авч явдаг:
Хэрвээ чи өөрөө төгс төгөлдөр юм бол бусдыг дууриах ямар хэрэгтэй юм?

11. Өөрөөсөө мөнгө харамладаггүй:
Тэр сүүлчийнхээ мөнгийг ч таксинд өгдөг. Бүх мөнгөөрөө гутал худалдан авдаг. Хэд хэдэн удаа ресторанд хооллох мөнгөөрөө шинэ эмчилгээ хийлгэж чаддаг. Энэ бүхэн нь өөртөө хайртайн баталгаа шүү дээ. өөртөө хайртай хүмүүс бусдыг гарцаагүй хайрлах болно.

12. “Зовж зүдэрснээ” хэнд ч ярьдаггүй.
Ажил дээрээ илүү цагаар суусан уу? Гомдлыг чинь хэн ч сонсохгүй. Гутал чинь барьж хөл чинь өвдсөн үү? Їгүй, ингэлээ гээд хэн ч түүнийг өрөвдөхгүй. Учир нь тэд энэ тухай огт мэдэхгүй өнгөрнө.

13. Сандарч мэгддэггүй.
Тэр ч бүү хэл зочдын нэг нь үнэтэй сервизнээс нь хагалчихсан бол 1 удаа уучлалт гуйгаад (100 удаа биш) хагархайнуудыг нь хогийн сав руу тайван гэгч нь хийж орхино. Тэгээд буйдан дээрээ лаг хийтэл биш, зөөлөн сууна. Машинаас гарахдаа 2 хөлөө зэрэг газар тавих тийм ч амаргүй. Гар дээрээ уул овоо шиг их бичгийн хэрэгсэл авч явах нь тийм ч хөнгөн биш. Тэднийг дахин дахин зөөснөөс нэгмөсөн зөөж сурах нь хэцүү ч үүнийг сурч болно.

14. Эргэн тойрныхоо эрчүүдэд хүндлэгдэх:
Гоо бүсгүй болох хамгийн энгийн аргыг Фитцеральд гэдэг зохиолч “Вероникагийн үс” гэдэг зохиолдоо бичжээ. Эргэн тойрондоо зуу зуун шүтэн бишрэгчтэй, бүгдэд сайхан гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрт чинь таалагддаггүй хүнийхээ өдөлтөнд ч гэсэн анхаарлаа хандуулаарай. “Эргэн тойрондоо эрчүүдээр хүрээлүүлээд байгаа энэ бүсгүй чинь хэн бэ?” гэж чиний сонирхдог тэр царайлаг залуу заавал ч үгүй бодож чамд анхаарлаа хандуулах болно.

15. Бүх зүйлд муу санаа гаргадаггүй:
Хэн нэгэн эрэгтэй хэрэв түүнийг сонин хөхтэй гэж хэлвэл энэ нь түүний хөхийг хэтэрхий том, жижиг эсвэл харьцаагүй гэж байгаа юм биш. Энэ нь зүгээр тэр залуу хэзээ ч ийм сайхныг хараагүй гэсэн санаа. Танихгүй царайлаг залуугийн тоглоом шоглоом тэр эмэгтэйг тэнэг гэж бодож байгаагийн илрэл биш. Тэр эмэгтэй түүнд таалагдаж байгаа, мөн түүний анхаарлыг татсан гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд ч удахгүй түүний зөв болох нь мэдэгдэнэ.

16. Уран сэтгэмжээс болгоомжилдог: 
Дөнгөж сая сайхан сэтгэлээр тусалсан залуугийн тухай түүнтэй сууж, ухаантай хөөрхөн хүүхдүүдтэй болно гэж мөрөөддөггүй. Тэр эмэгтэй түүнээс тэр дороо хайртай гэдэг үг сонсохыг, тэр ч бүү хэл утасны дугаараа бичсэн цаас хүртэл хүлээдэггүй. Тэр эрэгтэй ч үүнийг мэдэж байгаа.

17. Өөрт нь таалагдаж байгаа эртэй өөрөө эхэлж танилцаж чадна:
Тэр сайхан бүсгүй санаачилгыг үргэлж гартаа авах хэрэгтэй болдог гэдгийг ойлгодог. Ийм гоо үзэсгэлэнгийн өмнө эрэгтэй хүн амархан сандарч мэгддэг шүү дээ!


Гоо сайхан байх нь огт өөр зүйлд оршдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.