Голландын нэртэй модель Мариса Папен Египтын пирамидын дэргэд чармай нүцгэнээр гэрэл зургаа авахуулсныхаа төлөө баривчлагджээ. Каир хотод Мариса болон Австралийн гэрэл зурагчин Жесси Уолкер нар ээлжит зураг авалтаа хийхээр очсон байна. Мариса Пирамидын наана чармай нүцгэлээд гэрэл зургаа авахуулсан гэнэ шүү.
Тэднийг саатуулсан бөгөөд цагдаагийн хэсэг дээр аваачиж камерт хийсэн аж. Хэдэн цагийн дараа шүүхээр оруулсан бөгөөд сануулга өгсний эцэст тавьж явуулжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэд дэлхийн 50 гаруй улс, орнуудаар очиж, чөлөөт болон хэт чөлөөт гэрэл зургуудыг авсан билээ.