Жирэмслэлтийг түргэсгэх эмэгтэйчүүдийн эмч нарын шилмэл 7 зөвлөгөө

31db253d0f68db6cbig
Шинэ хүнтэй болохоор төлөвлөж буй хэн бүхэнд хэрэг болох мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

Алхам 1: Төрөх хугацаагаа товло

Хэзээ хүүхэд төрүүлэхээ төлөвлө. Үүнд бие махбодио бэлтгэж эхлэх нь таны эрүүл мэндэд, бас ирээдүйн шинэ иргэнд чинь ч нэн тустай. Ингэснээр та жирэмслэлтэд нөлөөлөх хоол хүнс, эрүүл мэндийн байдлаа ч хянаж чадна. Наад зах нь одооноос биеэ эрүүлжүүл. Тамхи татахаа боль, архи дарснаас хол бай. Хэт таргалалттай бол яг одооноос жингээ эрүүлээр хасах аргыг бодож ол. Учир нь илүүдэл жин жирэмслэх магадлалыг бууруулдаг юм шүү. Жирэмслэх төлөвлөгөө гаргахгүй л бол та хэзээ ч жирэмсэлж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, та төлөвлөгөөтэй байвал өөрийгөө болон хүүхдээ эрсдэлд оруулахаас хамгаалж чадна.

 

Алхам 2: Жирэмслэх магадлалтай өдрүүдээ ол

Та хайрттайгаа хэчнээн бэлгийн идэвхтэй амьдралтай байлаа гээд жирэмслэх магадлалтай өдрүүдийг алгасчих юм бол хүүхэдтэй болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Ихэнх эмэгтэйчүүд өндгөн эс нь хэзээ боловсорч үр тогтох боломжтой болж буйг мэддэггүй аж.

Тиймээс ч өнөөдөр эмч нар эмэгтэйчүүдийг овуляцийн тест ашиглан өндгөн эс гадагшлах хугацаагаа өөрсдөө олж, жирэмслэх магадлал өндөр өдрүүдийг алдахгүй байхад тусалж байна. Овуляцийн тест өндгөн эс боловсрох хугацааг танд маш тодорхой хэлж өгч чадна.

 

Алхам 3: Өндгөн эс боловсрохоос өмнө…

Эр бэлгийн эс таны умайд 2-3 өдөр амьд байх чадвартай бол таны өндгөн эс ердөө л 12-24 цаг л амьдрах чадвартай байдаг юм шүү. Тиймээс өндгөн эс боловсрох хугацаанаас 36-48 цагийн өмнө секс хийх хэрэгтэй. Ингэвэл та жирэмслэлтийг яг цагт нь бүтээж чадна.

Хэрэв таны сарын мөчлөг 28 хоногтой бол өндгөн эс боловсрох хугацаа 14 хоногт тохионо гэсэн үг. Иймд та:

* Сарын мөчлөгөө эхэлтэл долоо хоног бүр хэд хэдэн удаа секс хий. Ингэснээр та өндгөн эс боловсрох хугацааг алдахгүй байж чадна.

* 10 хоногийн турш өдөр бүр бэлгийн харьцаанд орохыг хичээ.

 

Алхам 4: Хэрхэн хийх вэ?

Бэлгийн харилцаанд орсны дараа юуг анхаарвал жирэмслэлтэд нөлөөлөх вэ. Энэ талаар эмч нар ингэж зөвлөж байна:

* Бэлгийн харилцааны дараа дээшээ харж хэвт. Учир нь ингэснээр умай доошоо налуу байрлалд ордог учраас эр бэлгийн эс өндгөн эсэд хүрэхэд тохиромжтой нөхцлийг бий болгодог байна. Тэгвэл хөлөө өндөрлөж хэвтэх нь хэр зохимжтой вэ гэж зарим эмэгтэйчүүд асуух байх. Тийм ээ, энэ ямар ч сөрөг нөлөөгүй аж.

* Орондоо орохоосоо өмнө бэлгийн харилцаанд ор. Учир нь эр бэлгийн эсэд яг тэдэн цагт амжилттай ажлаа гүйцэтгэдэг гэсэн тоо баримт судалгаа байхгүй ч та аль болох эрт ажлаа амжуулбал төдий чинээ үр дүнтэй гэнэ.

* Идэвхтэй бай. Хүүхэд олоход бэлгийн идэвхтэй байдал, олон байрлал турших зэрэг нь сайнаар нөлөөлдөг байна.

 

Алхам 5: Хориглох зүйлс

* Вазелин хэрэглэх. Олон хүн бэлгийн харилцааны үед вазелин, тосон түрхлэг хэрэглэвэл эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг дэмжиж өгдөг гэж боддог. Гэвч энэ нь бодит байдал дээр үтрээний хэвийн орчин болоод эр бэлгийн эсийн хөдөлгөөний тэнцвэрийг өөрчилж мэдэх юм.

* Дур тавихгүй байх нь жирэмслэлтэд нөлөөлөх үү. Заавал дур тавьж байж жирэмсэлдэг гэдгийг шинжлэх ухаанаар батлаагүй л байна.

 

Алхам 6: Тестээр үзэхэд бэлд

Өмнөх зуунд жирэмсэн болсон эсэхээ заавал эмчид үзүүлж байж л мэддэг байсан бол өнөөдөр бид гэртээ ганцхан ширхэг туузан тест ашиглаад л гэрт маань шинэ хүн ирсэн эсэхийг мэдэж чаддаг болжээ. Тэр ч бүү хэл өндгөн эс боловсорсноос 10-хан хоногийн дотор жирэмсэлсэн эсэхийг мэддэг супер тестүүд ч бий болжээ. Тэгэхээр та ийм тестээр ч үзэж болно. Эсвэл сарын мөчлөг тохиохоос дөнгөж өмнөхөн тестээр үзэж болох юм.
Алхам 7: Тест сөрөг гарвал…

Энэ сард жирэмсэлсэнгүй юу… Сэтгэлээр унах хэрэггүй дээ. Ихэнх хосууд анхны оролдлогоороо л шууд хүүхэдтэй болчихдоггүй юм шүү. Тэдний тал хувь нь 6 сар хичээж байж, харин 85 хувь нь бүр жилийн турш оролдож байж сая үрийн зулай үнэрлэдэг юм шүү.

Магадгүй та өндгөн эс боловсрох боломжтой хамгийн чухал өдрүүдийг ч алдсан байх магадлалтай. Иймд дараагийн сарыг сайн ашиглаарай.


Жирэмслэлтийг түргэсгэх эмэгтэйчүүдийн эмч нарын шилмэл 7 зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.