Гэрийнхэн чинь найз залууг чинь зөвшөөрөхгүй бол …

03_sqDyxQoХэн нэгнийг хайрлах нь заавал бусдаар хүлээн зөвшөөрүүлж байж бүтдэг асуудал гэж үү. Үнэхээр тэдний зөв үү. Эсвэл…

Тийм ээ, хайртай залууг чинь гэрийнхэн чинь, найз нөхөд чинь, хамаг л ойр дотны гэсэн хүмүүс чинь хүлээн зөвшөөрөхгүй байх нь хэлэхийн аргагүй хэцүү байдлыг үүсгэж байгаа.

Гэвч тэдний ийнхүү дургүйцэж буй шалтгааныг эхлээд олох нь асуудлыг шийдэх чухал арга зам юм шүү.

Болзож буй залуугаа гэрийнхнээсээ хэзээ ч бүү нуугаарай. Чиний нууц хэзээ нэгэн цагт нулимс авчирч мэднэ…

Гэрийнхэн чинь найз залууд чинь дургүй байгааг мэдсэн бол тэднээс нууцаар болзох хэрэггүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл энэ нь чамд хэзээ ч сайн үр дүн авчрахгүй. Учир нь чиний нууцалж буй залуу болоод гэр бүлийн чинь хооронд хэзээ нэгэн цагт том маргаан дэгдэх нь ойлгомжтой зүйл юм. Үүнээс болж чи үүрд хайраасаа хагацахаас аргагүйд хүрч болно. Эсвэл магадгүй тэдний зөв байсан тохиолдолд чи хууран мэхлэлтийн золиос ч болох магадлалтай.

 

Найз залууд чинь тэд яагаад дургүй байгааг олж мэд

Найз залууд чинь дургүй байлаа гээд гэрийнхэн чинь болоод найз нөхөд ухаан муутай хүмүүс биш юм шүү.

Тэд жинхэнэ үнэнийг мэдэж байгаа учраас ийнхүү бухимдлаа илэрхийлээд ч байгаа юм билүү. Тэд чамайг төрүүлж, чамайг өсгөсөн хүмүүс учраас хүнийг тавхан үгнээс нь таньж чадах хангалттай чадал суусан гэдэгт бүү эргэлзээрэй.

Ихэнх тохиолдолд ээж, аавын чинь зөв байдаг юм шүү. Тэд чамайг өсгөж, хүмүүжүүлэхийн тулд ямар бэрх замыг туулсныг чи мэдэхгүй. Энэ хооронд тэд хүний чанарыг хараад л мэддэг ухаан, чадварт суралцсан байгаа.

Чамайг болзоонд явж байхад чинь л гэрийнхэн чинь хайрын чинь төгсгөл, өрнөл хэрхэхийг мэддэг болчихсон байдаг юм. Тэд чамайг л хамгаалахыг хүсч байгаа болохоос хэзээ ч чамайг муу муухай амьдраасай гэж ингэж чамд уурлаж бухимдаад байгаа биш юм шүү дээ. Магадгүй чи тэдний хэлснийг ойлгож чадвал мөнхийн зовлонг алгасаад гарах ч юм билүү.

Ээж аав чинь чамайг болзож буй залуугаасаа хүсээгүй хүүхэд тээж, эсвэл насан туршдаа хэн нэгний хүчирхийлэл дор, зодуулж, нүдүүлж, элдвээр хардуулж, муу муухай үг үргэлж сонсч амьдрахаас чинь л сэргийлж, энэ бүхнээс холдуулахын тулд ингэж байгаа гэдгийг ухаараарай.

 

Ээж аавтайгаа хайртынхаа тухайд ойлголцохын тулд юу хийх вэ?

Юун түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ хүндэтгэлтэй ханд. Тэдний яриаг хүндэтгэлтэйгээр сонс. Чимээгүй, тайвнаар ханд. Тэд найз залуугийн чинь чухам юунд ингэтлээ дургүй байгааг нь асууж мэд. Ингэж ойлголцвол тэдний айдас бага ч болов арилж, чи ч бас чухам юу болоод байгааг гадарлана.

 

Бас өөр нэг зүйл бол, гэрийнхэнтэйгээ найз залуугаа хэрхэн өөрчилбөл тэд хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг нь асуу. Энэ үед тэдний хэлэхийг маш анхааралтай сонсоорой. Гэхдээ тэдэнтэй маргаж огтхон ч болохгүй шүү гэдгийг анхаараарай.

Тэдний чухам юу хэлэхийг анхааралтай сонсвол чи асуудлын голыг олж харна.

Магадгүй чи ямар аймшигтай зүйлд хөлөө дүрэх гэж байгаагаа ч мэдэж авч болох юм.

Бүү мартаарай, гэр бүлийнхний чинь зөв байх нь ихэнх тохиолдолд үнэн байдаг юм шүү.

Найз залуутайгаа гэрийнхнийгээ уулзуул

Хэрэв гэрийнхэн чинь зөвшөөрвөл найз залуугаа тэдэнтэй уулзуулах өдөр цагийг товлохыг хичээгэрэй. Харин найз залуу чинь уулзахаас татгалзвал энэ нь тэр чамд болон чиний гэр бүлд хүндэтгэлтэй хандахгүй байгаагийн тод шинж тэмдэг юм шүү. Харин тэр тэдэнтэй уулзаж, яриаг нь анхааралтай чагнах сэтгэлийн тэнхээ, хүндэтгэлтэй байгаа бол бас ч гэж найдвар байна гэсэн үг.

Заримдаа гэрийнхэн чинь маш өндөр хүлээлттэй байдаг ч бодит байдал дээр хүнээс тийм ч их зүйл хүлээх хэрэггүй.

Заримдаа ээж аавууд охиныхоо болзож буй залууд маш өндөр шаардлага тавих нь бий. Гэвч хүнээс тийм ч их зүйл хүлээх шаардлага үнэндээ байдаггүй. Гэхдээ ийнхүү хүлээлт үүсээд байгаагийн цаад шалтгаан нь чамайг л аз жаргалтай, сайхан амьдраасай гэсэндээ юм. Иймд хайртай гэрийнхэндээ чи чухам юу хүсч байгаагаа хэлж ойлгуул. Түүний дараа хайртай хүнээ хайртай гэрийнхэнтэйгээ ойлголцолд хүргэ.


Гэрийнхэн чинь найз залууг чинь зөвшөөрөхгүй бол …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.