Загварын тэргүүлэгч компаниуд “хэт туранхай“ загвар өмсөгчидтэй ажиллахаас татгалзав

r7kj85teaq

Францын загварын тэргүүлэгч брендүүд болох Christian Dior, Louis Vuitton, Gucci, Alexander McQueen, Marc Jacobs нарын толгой компани болох LVMH, Keringa байгууллагуудын зүгээс цаашдаа загварын шоу арга хэмжээ, зар сурталчилгаа зэрэгтээ тэг размер буюу “хэт туранхай” биетэй загвар өмсөгчидтэй хамтарч ажиллахгүй талаараа энэ долоо хоногт хамтарсан албан ёсны мэдэгдлийг гаргаад байна.

Мөн тус компаниудын зүгээс насанд хүрэгчдэд зориулсан хувцас загварын арга хэмжээ, зар сурталчилгаанд 16-аас доош насны загвар өмсөгчидтэй мөн хамтран ажиллахгүй болсноо давхар мэдэгдээд байна.

Arslan.mn

Тэдний зүгээс 34-ээс дээш размертай эмэгтэй болон 44-өөс дээш размертай эрэгтэй загвар өмсөгчидтэй хамтран ажиллах бөгөөд мөн загвар өмсөгчдийг ачаалал даах чадвартайгаа батлан харуулж, эрүүл мэндийн дэвтэрээ шалгуулах шаардлагыг тавихаар болсон байна. Хувцас загварын үйлдвэрлэл нь эрүүл бус, эцэнхий, хэт туранхай загвар өмсөгчдийг сурталчилж улмаар загвар өмсөгчид болон тэднийг шүтэн бишрэгч, даган дуурайгчдын дунд хоолноос татгалзах, турж эцэх элдэв төрлийн сэтгэлзүйн өвчин нэмэгдэхэд хүргэж байгаа гэсэн олон нийтийн шүүмжлэлээс үүдэн загварын толгой компаниудын зүгээс дээрх шийдвэрийг гаргаад байгаа юм.


Загварын тэргүүлэгч компаниуд “хэт туранхай“ загвар өмсөгчидтэй ажиллахаас татгалзав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.