Зөвхөн сагс тоглох дуртай охидын л ойлгох 23 зүйл

original
Зөвхөн чиний л ойлгох хамгийн сайхан зүйлсийг хуваалцъя. Үүнийг уншаад сэтгэл чинь огшоод л ирнэ гэдэгт итгэлтэй байна.

1. Багийнхан чинь, бас дасгалжуулагч чинь яг л гэр бүл шиг чинь дотно хүмүүс болж хувирсан байдаг. Долоо хоногийн ихэнх цагийг чи багийн охидтойгоо зааланд эсвэл задгай талбайд бөмбөг хөөж өнгөрөөх нь энгийн л үзэгдэл. Яг үнэндээ үүнгүйгээр чи өөрийгөө төсөөлж чаддаггүй. Багийн бүх тоглогчид чиний хамгийн сайн найз. Үнэн биз дээ…

 

2. Сагс тоглохдоо чи амьдралын ухаанд суралцаж байдаг. Бусад нь бөмбөг шидээ л биз гэж хардаг бол чи тэндээс ядахад л амьдралын төлөө тэмцэх ёстой гэдгийг ойлгож авдаг. Амьдрал бол яг л спорт шиг. Хөлсөө гаргаж, булчингаа “чарлуулж” байж амжилтанд хүрдэг зүйл. Үүнийг чи хэн бүхнээс илүү сайн мэднэ.

 

3. Чи өөрийнхөө бодож байгаагаас хэд дахин ихийг хийж бүтээж чадна гэдгээ энэ спортын тусламжтайгаар л ойлгож авсан.

 

4. Чи жаахан охин байхаасаа л сагс тоглохын сайханд дурласан хүн. Бүр нэгдүгээр ангидаа ч хүртэл чи энэ спортын сайханд зүрх сэтгэлээсээ дурласан байсан.

 

5. Чи бол багийн гайхамшигтай сайн тоглогч. Сагсан бөмбөг л чамайг бусадтай хэл амаа хурдан ололцдог, дайчин, шургуу нэгэн болгож хүмүүжүүлсэн шүү дээ.

 

6. Оюун санааны дайнд чи ялагдана гэж айлтгүй. Одоо чи хүүхэд наснаас томчуудын амьдралд шилжиж буй ч амьдралын их далайд юутай учрах бол гэдгээс огтхон ч айхгүй байгаа. Яагаад гэвэл сагсан бөмбөг чамайг аль хэдийнэ амьдралд бэлтгэчихсэн. Алдаа гаргавал шанд нь юу авдгийг, алдаагаа хэрхэн хурдан залруулж болдгийг чи мэднэ. “Жинхэнэ дайн ухаан санаанд л өрнөдөг юм” гэж дасгалжуулагч багш чинь нэгэнтээ хэлж байсан нь дэндүү үнэн зүйл гэдгийг чи мэддэг.

 

7. Чи байнга л сагс тоглохыг хүсдэг. Сайн дасгал сургуулилт хэзээд сайн сайханд хүргэдэг.

 

8. “Олигтойхон тоглочихгүй”, “Удаан хөдөлгөөнтэй гэдэг нь” зэрэг үгс цээжин дээр чинь гал асааж, шарыг чинь малтаад л ирдэг. Ингээд хэлүүлчихсэн байхад чи багийн шилдэг тоглогч болохгүй хаачих билээ.

 

9. Чи заалны үнэрт дуртай. Энэ л танил үнэр чамд өдөр бүр, үргэлж дурсагддаг.

 

10. Чи одоо ч дасгалжуулагч багшаа тэврэх дуртай. Чи одоо түүний багт тоглож чадахгүй ч гэсэн түүнийг яг одоо тэвэрч чадна.

 

11. Чи хэзээ ч ганцаардаж байгаагүй. Багийн гишүүн байна гэдэг хэзээ ч ганцаараа үлдэхгүйн баталгаа шүү дээ.

 

12. Найзууд чинь дандаа чамайг санадаг. Тэд чамайг байхгүй л бол нэг л дутуу юм шиг санагдаад ирдэг. Энэ спорт чамайг бүх хүнд хайрлагдсан, хөгжилтэй бас үзэсгэлэнтэй нэгэн болгосон шүү дээ.

 

13. Чи үүнгүйгээр өөрийгөө хоосон гэдгийг мэдэрдэг. Чи өдөр бүр, цаг үргэлж NBA-ийн суваг тааруулж байгаад алдартай тамирчдын гал асаасан тоглолтуудыг шимтэн үзэх дуртай.

 

14. Чи тоглож байсан үеэ үргэлж дурсдаг. Гүйж, үсэрч, шийдэнд бөмбөг оруулж байсан сайхан үеэ чи одоо ч гэсэн санаж байгаа.

 

15. Чи зүүн гараа ч ашиглаж чадна. Анхнаасаа л энэ спорт чамайг төгс байхыг шаардсан учраас тэр.

 

16. Хэд хэдэн сорви чамд бий. Сагсан бөмбөг тоглож байгаад олж авсан элдэв сорвинуудаа харахдаа чи өөрөөрөө бахархаж бас инээмсэглэх дуртай.

 

17. Чи хөгжимд дуртай. Тоглолтын өмнөх хөгжим чамайг асааж дүрэлзүүлж орхидог.

 

18. Медаль, цомнуудын томоо гэгчийн цуглуулга чамд бий. Тэднийгээ харах бүрт чи өөрөөрөө дахин дахин бахархаж байдаг.

 

19. Чи ер нь эршүүд болчихсон гэдгээ мэдэх үү. Чи гаднаа хөөрхөн үзэсгэлэнтэй охин боловч цээжин дотор чинь бяцхан жаал хүү өдөр бүр ямар нэгэн дэггүй зүйлийг сэдэж байдаг.

 

20. Хамгийн дуртай тоогоо чи мэднэ. Энэ тоо бол чиний сагсан бөмбөг тоглоход энгэртээ наах хамгийн сайхан зүйл, бас чиний бахархал.

 

21. Гэр бүлийнхэндээ түвэг удаж, зовоохыг чи үзэн яддаг. Нэг баг гэдэг жаргал зовлонгоо хуваалцаж, атгасан гар шиг байсан цагт амжилт бүтээдэг гэдгийг чи мэддэг.

 

22. Чамд оймсны цуглуулга бий. Магадгүй бүгдээрээ “Nike” ч байж мэднэ.

 

23. Чи хүүхдүүд сагс тоглож байхыг харахаараа өөрийн эрхгүй догдлоод эхэлдэг. Хэзээ нэг өдөр чи тэдний дасгалжуулагч багш нь ч болох юм билүү.


Зөвхөн сагс тоглох дуртай охидын л ойлгох 23 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.