Жүжигчин Шүүдэрцэцэг ”Гаднахаар минь дүгнэхээ л больчих хэрэгтэй юм байгаан”

19050809_227656797741247_1948222600261926912_n

Өөрийн хувийн бизнесийг эхлүүлж охид бүсгүйчүүдийг гоо сайхан байхад уриалж яваа жүжигчин Шүүдэрцэцэг уран бүтээлээсээ түр хөндийрсөн бололтой. Гоо сайхны брэнд сурталчилж гоолиг биеэ гайхуулах болсон түүнийг хайр дурлалын асуудал ч тойрсон хэвээр. Дуучин Темпогоос салж драмын театрын залуу жүжигчин Тодгэрэлтэй үерхэх болсон гэх тэдний харилцаа одоохондоо албан ёсоор ил болоогүй л явна.

Жүжигчин, загвар өмсөгч бүсгүйг тойрсон хайрын романсаас үүдэн түүнийг хөнгөн нэгэн хэмээн дүгнэх нэгэн ч бий болжээ. Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг тэрээр саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үр хүүхэдтэй болохоо бодож, үнэ цэнэтэй үнэн бай!! Эмэгтэй хүн та…Түүх ариун байгаа цагт, төгсгөл хүртлээ жаргаж амьдарна. Бүсгүй хүн та…”  хэмээсэн байх бөгөөд “Үг үйлдэл чинь зөрөөтэй байх юм” гэх шүүмжлэлд жинтэйхэн хариу бариад амжив. Тэрээр “Үйлдлийг маань мэддэг хүн бололтой. Мэдэхгүй хүмүүс ярьдаг л юм. Sorry өөрөө намайг мэддэггүй юм байна. Гаднахаар минь дүгнэхээ л больчих хэрэгтэй юм байгаан” хэмээсэн байна.

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN


Жүжигчин Шүүдэрцэцэг ”Гаднахаар минь дүгнэхээ л больчих хэрэгтэй юм байгаан”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.