Чамд заавал хэлэх ёстой сексийн тухай 18 үнэн

5628896f8c564
Секс бол туршлага юм. Дахин дахин хийгээд байвал сайжирч, төгс хувилбартаа очдог байх гэж та бодож байна уу. Тэгвэл эрчүүд үүнд “Үгүй” гэж хариулж байна.
Туршлага төгс байдалд хүргэдэггүй, харин төгс туршлага л төгс байдлыг бүтээдэг гэдэг.

Тэгвэл ертөнцийн энэ үнэн ор хөнжлийн ажилд тань гайхамшгийг авчрах түлхүүр байж мэднэ. Гэвч хайртай залуу чинь орон дотроо танд хэлж чаддаггүй зүйлс гэж бий. Тэдний амнаас унах үгс магадгүй таныг шархлуулна гэдгээс тэд айдаг биз. Тэгвэл эрчүүдийн бидэнд хэлэхийг хүсдэг ч амнаасаа унагаж чаддаггүй үгсийг яг одоо танд хэлье.

1. Түүний нэг хэсэг бол. Бид зүгээр л хэн хэнээ харах гэж нэг орон дээр хэвтээгүй шүү дээ. Бид нэгэн бие болох гэж л үүнийг хийдэг. Энэ бол хайр юм. Хайрыг сэтгэл хөдлөл, мөрөөдөл дагадаг. Түүнийгээ л мэдрүүлээч.

 

2. Бүхнийг удирдлагадаа ав. Эрчүүд сексийн үеэр амархан ядардаг юм шүү. Тэднийг амсхийх зуур та удирдлагыг авч, тэднийг хөгжөөж чадвал тэр хэзээ ч таныг мартахгүй, өдөр бүр, цаг үргэлж танд татагдах болно.

 

3. Бидэнд хиймэл зүйл хэрэггүй. Бэлгийн харилцаанд орохын өмнө заавал эмэгтэйчүүдийн савангаар угааж, элдэв үнэртэн цацах хэрэггүй гэдгийг хэлье. Үнэндээ эрчүүд бид байгалийн өгөгдөлд л дуртай. Элдэв үнэртэн биш чиний өөрийн чинь л үнэр хамгийн сайхан.

 

4. Харилцаа бол хамгийн гол зүйл. Юу ч хийлгүй суух хэрэггүй гэдгийг гуйя. Секс бол ичиж нүүрээ улайлган байж хийдэг зүйл биш. Тиймээс л юу хүсч байгаагаа, яамаар байгаагаа ний нуугүй хэл л дээ. Ингэвэл би ч, чи ч хамгийн сайхан таашаалыг мэдэрнэ.

 

5. …Одоо намайг сонс. Чамайг би мэдэрч чадахгүй байвал ганцаарчилсан тоглолт хийх хэрэггүй. Надаас юу ч хамаагүй асуу. Чиний өнгөрсөн амьдрал бидний хэнд нь ч хамаагүй. Бүх зүйл өөрчлөгдсөн шүү дээ.

 

6. Биднийх “босохгүй” байвал бүү уурла. Эрчүүдийн хувьд энэ нь нэг ёсондоо сэтгэл нь ханахгүй байх, сэтгэл нь хөдлөхгүй байх, магадгүй орон дотроо догдлохгүй байвал болдог зүйл гэдгийг санаж яваарай. Магадгүй бид ядарсан байж болно шүү дээ. Ийм үед бүү бухимд.

 

7. Бидэнд ч бас оршил хэрэгтэй байдаг юм шүү. Сексийг хөгжилтэй, таашаалтай байлгах нь хамгийн сайхан хэрэг биш гэж үү. Чи санаачлаад, намайг хөгжөөвөл би чамайг хүслээр чинь жаргаах болно.

 

8. Романтик байдлыг бүү март. Бид чинь агуйн хүмүүс биш биз дээ. Романтик байдал, сэтгэл хөдөлгөм байдал сексийг жинхэнэ утгаар нь бүтээдэг юм шүү.

 

9. Заримдаа бүх зүйлийг байгаагаар нь орхих хэрэгтэй байдаг юм.

 

10. Бид чиний юунд дуртайг, юунд догдолдгийг, яавал дур тавьдгийг чинь мэдмээр байна. Ингэж байж л чиний өмнө бид өөрөөрөө бахархаж чадна.

 

11. Заримдаа “бохир” яриа таашаал авчирдаг юм шүү. Секси хөдөлгөөн унтлагын өрөөнд гал асаадаг гэдгийг мэдэх үү.

 

12. Биднийг санаачлага гаргахыг дандаа битгий хүлээ. Чиний тавьсан эхлэл заримдаа бидэнд ямар их хэрэгтэй байдгийг мэддэг ч болоосой.

 

13. Чамайг хүсвэл жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэхэд бид хэзээд бэлэн. Хүсээгүй жирэмслэлт чамайг ямар эрсдэлд оруулж болохыг ч би мэднэ. Бэлгэвч хэрэглэхийг хүсвэл хэлэхэд л хангалттай шүү дээ.

 

14. Бэлгэвч бидэнд хиймэл, бас таагүй мэдрэмж төрүүлдэг. Иймээс оршил хэсгээ романтик байлгавал сайнсан.

 

15. Секс бол маш сайн дасгал болдог. Бас амьсгал бүрээ мэдэрч, бие биедээ уусах боломж өгдгийг чи мэдэх үү.

 

16. Сексийн үеэр хөлөрч, норох нь бидэнд хамаагүй. Зүгээр л хийж байгаа зүйлдээ л анхаарлаа хандуул. Бусдад нь бүү санаа зов.

 

17. Төгсгөл хийсний дараа бид дэндүү, бүр дэндүү мэдрэмтгий болдог. Яг энэ үед бидэнтэй маш болгоомжтой харьцаарай гэж гуйя.

 

18. Сексийн дараа заавал бие засч байгаарай. Гэвч зарим бүсгүйчүүд үүнийг мэддэггүй. Шээсний замаар дамжих халдвар гэж үнэхээр байдаг юм шүү, бүсгүйчүүд минь!


Чамд заавал хэлэх ёстой сексийн тухай 18 үнэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.