”EXO” хамтлаг 100 дахь ялалтаа авлаа

21743090_839299549573478_2537279980603780344_n_500x500

Энэ сарын 14-ний ‘M Countdown’ шоуны үеэр “EXO”-гийн “Power” дуу нийт 11 000 оноо авч ялалт байгуулсан нь ‘M Countdown’ шоуны бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их оноо авсан дуу болж рекорд тогтоосон байна. Өмнө нь 2015 оны есдүгээр сарын 3-нд “Girls’ Generation” хамтлаг ”Lion Heart” дуугаараа 10988 оноо авч рекорд тогтоож байсан билээ.

Мөн “SM Entertainment”-ийн үзэж байгаагаар есдүгээр сарын 14-нд “Power” дуугаараа ялалт байгуулсан нь албан ёсны 100 дахь ялалт хэмээн тэмдэгдэгдсэн нь бас нэгэн гайхалтай рекордыг бичиж байна. Энэ 100 ялалтад соло болон юнит үйл ажиллагааны ялалт ороогүй юм. “EXO” хамгийн анхны ялалтаа 2013 онд “Wolf” дуугаараа авч байсан ба үүнээс хойш тэд эргэн ирэлт бүрээрээ дотоодын хөгжмийн хөтөлбөрүүдэд нэгдүгээр байрны ялалтыг хэзээ ч алдаж байгаагүй билээ. Үүний зэрэгцээ тэд 2012 оноос хойш нийт 8,5 сая цомог борлуулснаар Өмнөд Солонгосын хамгийн их цомог борлуулсан эрэгтэй хамтлаг болжээ.

Эх сурвалж: Mongolian All Kpoper хуудас

”EXO” хамтлаг 100 дахь ялалтаа авлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.