Trap music гэж юу вэ?

f865f738f0b510ca41a8cfbfa4a305b0

Trap урсгал нь анх 2000 онд үүсч эхэлсэн бөгөөд Southern hip hop,crunk ба dubstep-ийн нийлбэрээс бүрдсэн байдаг. Trap нь ерөнхийдөө sub-bass, scratch,TR 808-ийн цохилтууд, даралтат хөгжмийн давхардсан хэмнэл, давтагдсан ая гэх элементүүдээс бүрдэнэ.
Анх trap урсгал нь 2003 онд алдартай уран бүтээлчид болох T.I.-ийн “Trap music” ба Young Jeezy-ийн “Let’s get it: Thug Motivation 101” цомогууд гарахад хүмүүсд танигдаж эхэлжээ.Харин 2010 онд Waka Flocka Flame, Rick Ross, Gucci Mane хэмээх уран бүтээлчдийн ачаар хүчээ авчээ.
2012 оноос эхлэн electro болон dubstep DJ нар өөрсдийн уран бүтээл, хөгжмийн хэв маягтаа trap-ийг түлхүү хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь electro хөгжим сонирхогчид trap-д дуртай болж улмаар dance music-д trap-ийн элементүүд түлхүү орж ирэхэд нөлөөлсөн.
Trap mix-үүд нь ерөнхийдөө online хэлбэрээр тархсан байдаг бөгөөд яг цэвэр trap гэхээсээ илүү дуунуудын Trap remix-үүд түгээмэл байдаг. Энэ remix-үүд нь house,hardstyle,dubstep, drumstep, drum and bass, old school jungle, electro dance music-ийн элементүүдээс бүтсэн байдаг.
Trap урсгалаар уран бүтээлээ туурвиж буй алдартай продюссерүүдийн нэрсийг дурдвал Diplo,TNGHT, Flosstradamus, Dj Scream, Dj Disaster , Trap-A-Holics.

Trap-ийн бас 1 онцлог нь урд нь дурдсанчлан хип хоп болон dubstep- с бүтсэн болохоор зөвхөн electro хөгжимд дурлагчид гэлтгүй мөн хип хоп сонирхогчдод ч бас сонирхолтой урсгал юм. Үүний 1 илрэл нь 2013 оны Grammy Awards-д trap урсгалын 2 цомог болох 2 Chainz-ийн “Based on a T.R.U story” ба Rick Ross-ийн “God forgives, I don’t” нар “Шилдэг Rap цомог” номинацид,Young Jeezy-ийн “ I do” single “Best Rap performance” номинацид тус бүр нэр дэвшсэн явдлууд юм.
Эцэст нь хэлэхэд trap бол аль хэдийн өөрийн хэв маягтай, өөрийн гэсэн тодорхой хил хязгаартай, өөрийн гэсэн хэсгүүдээс бүрдсэн тусдаа бие даасан урсгал юм аа.

Trap City Mongolia

GINJIN – HUURHUN OHID TRAP SONSDOG (Pretty Girls Like Trap Music)

Хөөрхөн охид #Trap сонсодог уу.. Жинхэнэ татааж байнаа ххха

 

MISS.MN


Trap music гэж юу вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.