“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ

Талст 21  цэцэрлэгийнхэн жил бүр “Алтан намар”  өдөрлөгийг  уламжлал болгон зохион байгуулдаг.   Тэрээр энэ жилийн арга хэмжээг тун өвөрмөц байдлаар зохион байгуулж, цэцэрлэгийн сүү цагаан идээг хангадаг өөрийн 100 үнээний ферм дээр нэгэн өдрийг зугаатай хөгжилтэй өнгөрүүлжээ.

“Бага насны хүүхдүүд тэр болгон анги хамт олноороо хөдөө агаарт гарч чаддаггүй. Тийм учраас  хүрээлэн байгаа орчинтой танилцуулах зорилгоор эрүүл агаарт багш хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ оролцоог хангаж энэхүү спартикиадыг зохион байгуулж байна” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сувдаа ярьсан юм.

Багш нарын бэлтгэсэн амтат хуушуур, боов, төрөл бүрийн салад, өрөм бяслаг, сүү таргаар бялхсан энэхүү өдөрлөг  хүүхдүүдийн загварын үзүүлбэр,  дуу шүлгийн болон эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн гээд хөөр хөгжөөн ихтэй байлаа.

Дашрамд дуулгахад тус цэцэрлэг  2-5 насны ангилалын  6 бүлэг 160 гаруй хүүхэдтэй, 19 багштай үйл ажиллагаагаа явуулдаг.  “Талст 21”  Эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь хангаж,  дэлхийн жижигт нийцсэн басхүү Монголын хамгийн өвөрмөц тохижилттой бас хамгийн анхны смарт апп-ыг нэвтрүүлсэн гэдгээрээ танигдсан юм.

21903681_176057976291689_2131704177_n 21908656_176058279624992_1846444976_o 21908688_176057979625022_1442106377_o 21919461_176057972958356_1762508010_n


“Талст 21” цэцэрлэгийнхэн “Алтан намар”-аа тэмдэглэлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.