Сексийн талаарх асуултад мэргэжлийн эмч хариулж байна

199428-07012017-1483778535-1651012525-sexСексийн талаарх асуултад мэргэжлийн эмч хариулж байна

Ор хөнжлийн асуудал гэхээр бид болохгүй, бүтэхгүй зүйл гэж хардгаасаа үүдээд өөрт тулгарсан элдэв асуудлыг бусдаас асууж, зөвлөхгүй орхидог. Харамсалтай нь үүнээс болж өнөөдрийн жижиг асуудал маргааш илүү томрох магадлал их.

Мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө авахыг хүссэн ч секспатологич эмч нар тэр бүр байдгүйгээс мухардах үе бий.

“Монголын бэлгийн анагаах ухааны нийгэмлэг”-ийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Н.Нансалмаа уншигчдын асуултад хариулж байна.

1.Би айлын эхнэр болоод удаж байна. Гэтэл одоог хүртэл тавьж байгаа үгүйгээ сайн мэддэггүй ээ. Ерөнхийдөө секс хийх нь тааламжтай байдаг ч яг тавьж байна уу үгүй юу гэдгээ ялгахгүй юм. Эмэгтэй хүнд яаж мэдэгддэг юм бэ?
Хариулт: 
Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дур тавилт өөр өөрөөр илэрдэг. Эмэгтэй хүн эрэгтэйчүүдийг бодвол тогтвортой бэлгийн амьдралд орсноос хойш 5-8 жилийн дараа дур ханах мэдрэмжийг авсан байдаг гэсэн түгээмэл ойлголт бий. Тэр нь зарим талаараа дааврын асуудалтай холбоотой, хоёрдугаарт нь хамтрагчийн бэлгийн туршлагатай холбоотой. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн явц өөр байдаг. Үе шаттай байдаг гэсэн үг. Геометрийн дүрсээр ярих юм бол эрэгтэй хүнийх хурдан оргил цэгтээ хүрээд огцом буурч байхад, эмэгтэй хүнийг аажим буюу оршил ихтэй, үргэлжлэх хугацаа тогтвортой явж байгаад аажим буух ёстой байдаг. Тэгэхээр эмэгтэй хүнийх оргил цэгт нь хүрэхгүйгээр эрэгтэй нь хурдан тавьчихаад байх юм бол мэдрэмж авахгүй байж болно. Нөгөө талаасаа сексийн туршлагатай холбоотой байж болно. Хүн хүний дур ханах мэдрэмж, мэдрэлийн төгсгөлийн цэг хаана их байна гэдгээсээ шалтгаалаад мэдрэмжийг өөр өөрөөр авдаг.

Дур тавих үед ихэнхдээ үтрээнээс их хэмжээний шүүрэл ялгардаг. Гэхдээ зарим хүнд мэдэгдэхгүй ч байж болно. Мөн зарим хүн нэг удаагийн сексээр олон удаа дур тавьж байхад зарим нь ганц, бүр зарим нь тавихгүй байх ч тохиолдол бий. Янз бүр. Тавьж байгаа эсэх нь сексийн оргил цэгтээ хүрч байна уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Оргил цэгтээ хүрэхгүй л секс дуусчихаад байж магадгүй.

Эх сурвалж: 6IX сэтгүүл


Сексийн талаарх асуултад мэргэжлийн эмч хариулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.