Секс, жирэмслэлт хоёр ямар холбоотой вэ?

sex-questions-w724

Олон эмэгтэй жирэмсэн байхад секс хийх нь хэр аюултай бол гэж зовницгоодог. Аз болоход ихэнх бүсгүйчүүдийн хувьд жирэмсэн байхдаа секс хийх нь аюулгүй. Гэхдээ зарим тохиолдолд, жишээ нь хүүхэд дутуу төрөх магадлалтай гэж үзвэл эмч нэр жирэмсний үед сек хийхийг хориглодог.

Учир нь үрийн шингэнд умайг агшаах чадалтай зарим нэг зүйл агуулагдаж байдаг ажээ. Ямартай ч гэлээ таныг хүүхдээ тээж байхдаа секс хийхэд болох эсэхийг чинь таны эмч л хэлж өгнө. Ер нь жирэмсэн үед секс хийхээс зайлсхийх ёстой дараахь зүйлүүдийг мэдэхийг эмч нар зөвлөдөг. 

  • Хүүхэд дутуу төрөх магадлалтай бол
  • Савны гадуурх жирэмслэлтийн үед
  • Үе үе бага зэрэг цусархаг зүйл гараад байдаг бол
  • Та хоёр болон түүнээс дээш ихэр хүүхэд тээж байгаа бол жирэмсний сүүлийн гурван сард
  • Ус нь гарчихсан бол

Танд жирэмсний аль нэг гурван сард дээрх шинэ тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн л бол секс хийх, дур тавихаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд нэн даруй эмчтэйгээ зөвлөөрэй.

Жирэмсэн үед секс хийсний дараа ямар байдал ажиглагддаг вэ? 
Жирэмсэн үед секс хийсний дараа сав агшиж буй нь, мөн ургийн хөдөлгөөн эрчимжих нь мэдрэгдэх бөгөөд эдгээр нь хэвийн үзэгдэл юм. Гэвч сав агших нь 30 болон түүнээс дээш минут, үүнээс нь илүү удаан үргэлжлэх магадлалтай бөгөөд урагт муугаар нөлөөлөх зүйл байхгүй.
Сэрэл хөдөлснөөс үүдэн цусны эргэлт түргэссэнээс болж сексийн дараа бага зэрэг цусархаг зүйл гарч болзошгүй бөгөөд энэ нь жирэмсний сүүлийн гурван сард илүү ажиглагдана. Хэдийгээр энэ нь байж болох үзэгдэл боловч хэрвээ хэвийн хэмжээнээс их байвал эмчтэйгээ зөвлөлдөхөд гэмгүй.


Секс, жирэмслэлт хоёр ямар холбоотой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.