Хамгийн хүчирхэг хүмүүст л байдаг 10 чанар

we_dont_mind_if_you_go_braless_640_41
Танд эдгээрээс нэгээс илүү чанар нь бий бол та ч бас тэрхүү хүчирхэг хүмүүсийн нэг гэсэн үг.

Хамгийн хүчирхэг хүмүүс ямар байдгийг та мэдэх үү. Эр, эм гэлтгүй тэдний цээжинд байдаг хэдхэн гоц чанар бий. Эдгээрээс  танд хуваалцъя. Магадгүй танд эдгээрээс нэгээс илүү чанар нь бий бол та ч бас тэрхүү хүчирхэг хүмүүсийн нэг гэсэн үг.

 

1. Илэн далангүй ярьж, гол зүйлээ л хийдэг

Хүчирхэг хүмүүс өөрт нь юу хэрэгтэйг маш сайн мэддэг. Тэд бусад хүмүүстэй харьцахдаа өөрт нь чухам юу хэрэгтэйг шуудхан л мэдэрдэг. Нэг ёсондоо та ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр бүх зүйлийг ил гаргаж, түүнийхээ үр дүнг тооцож чаддаг. Таны хувьд “За” гэдэг үг үргэлж “Тийм” гэдэг утгыг агуулдаг. Та “За” гэж хэлсэн л бол юу ч өөрчлөгддөггүй.

Танд жаахан ч гэсэн эргэлзээ төрвөл бусдаас асууж, тэднээс эргэлзээгээ бүрэн тайлсны дараа эцсийн шийдвэрээ гаргадаг. Та худлаа хэлэх дургүй. Учир нь худал үг таны үнэ цэнийг унагадаг гэдгийг та мэднэ.

 

2. Үгнээс илүү үйлдэлд итгэдэг

Яагаад гэвэл та бусдын хуурамч үгээр “хоол” хийж идэхгүй гэдгийг сайн мэднэ. Хөхөө шиг хачин сайхан донгодсон ч та бүрэн үнэн бодит байдлыг мэдэж байж л сая шийддэг. Түүнээс биш бусдын хэлсэн үгэнд итгэж алтан цагаа үрэхийг та хүсдэггүй. Та хүмүүсийн зан, хандлага, биеийн хэл, харц гээд үнэн бодит үнэлэмжүүдэд л итгэдэг. Хүмүүс тан руу мэссэж бичихэд та тэднийг удаалгүй хариу бичдэг. Учир нь үүгээрээ та тэднийг хүндэтгэж буйгаа илэрхийлж байгаа хэрэг шүү дээ.

 

3. Хүмүүст тоогдохгүй байхаас айдаггүй

Найзууд чинь уулзах болоход танд тэдэнтэй цагийг өнгөрөөх зав байхгүй бол яадаг гээч. Та зүгээр л “Би завгүй байна. Дараа болъё” гэж хэлж чадна. Олон найзтай байхын тулд заавал хүмүүстэй уулзаж, орой бүр шахам үдэшлэгт уригдах шаардлагагүй гэдгийг та сайн мэднэ. Бас хүмүүсийн хувийн амьдрал танд падлийгүй. Заавал хэн нэгэнтэй зовлонгоо ярьж хуваалцсанаар, эсвэл хэн нэгэнтэй найз гэж дуудуулахын тулд та амьдардаггүй. Та өөртөө хэрэгтэй зүйлд л ойр байдаг. Гэхдээ таны үнэхээр их сонирхлыг татсан зүйл болбол та хамгийн чухал байранд тавьж, тухайн асуудлыг цогцоор нь шийдэж чаддаг.

 

4. Үг, үйлдэл аль аль нь цэвэр

Амнаас чинь унах үг бүхэн таны зан аашийг агуулж, илэрхийлж байдаг. Яагаад гэвэл та бусдыг хуурах нь хэзээ нэгэн цагт бусдад хуурагдах шалтгаан болдгийг мэднэ. Та амьдралд зөвшөөрөх, бас эс зөвшөөрөх зүйлсээ хэнээс ч айлгүйгээр хэлж илэрхийлж чаддаг. Энэ нь та хэн нэгнийг басамжилж байгаа хэрэг биш ээ. Та ердөө л шударга зангаа харуулж байгаа нь энэ.

 

5. Итгэлтэй ганц, хоёрхон найзтай

Бусад хүмүүс найз гэсэн арав, хорин хүнтэй дотно, бас тэдэнтэйгээ заримдаа хэрүүл, хов живэндээ хутгалдаад явж байдаг бол танд итгэлтэй ганц, хоёрхон л найз байдаг. Таны дотоод зүрх сэтгэл, итгэл үнэмшилд хор учруулах хэн нэгнийг мэдвэл та зоригтойгоор холдон одож, бас орхиж чаддаг.

 

6. Өөрийнхөөрөө байх дуртай

Та бол бие даасан хүн. Ямар нэг зүйлийг өөрийнхөөрөө хийж, өөрийнхөөрөө мэдрэхийг хичээдэг. Гэхдээ бусдаас тусламж гуйхдаа хэзээ ч айдаггүй. Шаардлагатай үед бусдад хандаж, хэрэгтэй тусламжаа авч чаддаг.

 

7. Шаардлагатай үед л нийгмийн сүлжээг ашигладаг

Та нийгмийн сүлжээгээр амьдралаа залгуулдаг хүн биш. Түүгээр дамжуулан сэтгэл санаагаа үймүүлж, амьдралдаа нөлөөллийг нь бий болгохыг хүсдэггүй. Харин ч үнэхээр шаардлагатай тохиолдолд л та энэхүү сүлжээг ашигладаг. Хувийн амьдралаа онлайнаар дэлгэх шаардлагагүй гэдгийг та мэддэг.

 

8. Үргэлж дуртай зүйлээ хийж, бас үргэлж завгүй байдаг

Танд олон зорилго, мөрөөдөл, тэмүүлэл бий. Бас та үргэлж өөрийн хийх дуртай зүйлийг олж чаддаг. Амьдралыг илүү өнгөлөг, жавхаалаг болгох бүхнийг та олж харж, тэдгээрийг хэрэгжүүлэхдээ аз жаргалаар бялхдаг.
9. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй

Та нийгмийн стандартад баригдаж амьдрах дургүй. Яагаад гэвэл энэ таны л амьдрал гэдгийг та маш сайн мэднэ. “Надтай яаж харилцана би ч бас тэгж л хандана” гэдэг уриатайгаар та амьдардаг. Та зарчимтай, гол шугамаа алдалгүй амьдардаг.

 

10. Хайргүй хүнтэйгээ хамт байснаас ганц бие үлдсэн нь дээр

Таны хүсэл мөрөөдөл, амьдралыг зорилгыг чин сэтгэлээсээ ойлгох хүнтэй учиртлаа та ганц бие амьдарч чадна. Та том мөрөөдөлтэй хүмүүст татагддаг. Та өөрт хэрэггүй хүнтэй амьдарч байснаас ганц биеэр амьдрахаас хэзээ ч айдаггүй.


Хамгийн хүчирхэг хүмүүст л байдаг 10 чанар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.