Жүжигчин Рубин Лингийн тухай сонирхолтой 5 баримт

“Хуанжу гэг” киноны Зи Вэйгийн дүрээр сайн мэдэх жүжигчин Рубин Лингийн  тухай  сонирхолтой 5 баримтыг хүргэж байна.

1. Тэрээр 17 настайгаасаа эхэлж моделиор ажиллаж эхэлжээ.
2. “Хуанжу гэг” цувралд Зи Вэйгийн дүрд тоглох  талаараа жүжигчин Рубин Лин “Зи Вэйгийн дүрд тоглохоор шийдэгдэхэд зураг авалтаас өмнө зохиолтойгоо танилцах 3-хан өдөр байсан. Мөн тэр цувралд тоглоход би анх удаагаа өөрийн төрсөн нутгаа орхин явах болсон. Танил бус газар очих нь миний хувьд том сорилт байсан” хэмээн ярилцлага өгч байжээ.

3. 1998-1999 онд “Хуанжу гэг” цувралд тоглосныхоо дараа 2000 онд “Бугын тэмдэгт тулга” цувралд дэггүй томоогүй Жиан Нин гүнжийн дүрийг бүтээсэн нь даруу төлөв өмнөх дүрээс нь тэс өөр байж, өөрийн хувирах чадвараа харуулсан гэж үздэг.
4.Рубин Лин “Цагийг эзэлсэн ихэр 2 баатар” цувралын Жараахайн дүрээр манай үзэгчид сайн мэдэх жүжигчин Jimmy Lin-тэй “Хуанжу гэг”-т тоглохоосоо өмнө үерхэж байжээ. Харин 2016 онд жүжигчин Wallace Huo-той үерхэж байгаагаа баталсан бөгөөд 2016 оны 7-р сард Бали арал дээр хуримаа хийсэн байдаг. Тэдний хуриманд Zhao Wei, Shu Qi, Fan Bingbing, Nicky Wu, Liu Shishi, Hu Ge зэрэг манай үзэгчдийн сайн мэдэх найзууд нь очсон байна. Хосууд энэ оны 1-р сард охиноо өлгийдөн авсан билээ.
5. Тэрээр 2009 онд Ruby Lin Studio нэртэй өөрийн студиэ байгуулжээ.

Ugluu.mn


Жүжигчин Рубин Лингийн тухай сонирхолтой 5 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.