Загвар өмсөгч С.Төгс өөрийн ”Addict”студиэ нээлээ

tugs1

Загварын салбарт карьер нь тасралтгүй өсч байгаа загвар өмсөгч С.Төгс Берлиний “Maggie” их сургуулийг мэйк ап артист, стилист  мэргэжлээр сурч төгссөн билээ. Хүмүүс түүнийг загвар өмсөгч гэдгээр нь илүүтэй мэдэх ч тэрээр тун чадварлаг артист ажээ. Саяхан үзэсгэлэнт бүсгүй С.Төгс Филлипин улсад болж өндөрлөсөн “Miss World Phillipines” тэмцээнд шүүгч, нүүр будагч, моделиор ажиллаад ирсэн.

Түүний чадварыг ихэд үнэлсэн Филлипиний гоо бүсгүйчүүд бүхий л зураг авалт, шоу нэвтрүүлэг зэргийн үед модель Төгсөөр нүүрээ будуулах сонирхолтой байсан гэнэ.

Тэмцээнээ дуусгаад загвар өмсөгч С.Төгс эх орондоо ирээд байгаа бөгөөд гурван жилийн турш бодож төлөвлөж явсан өөрийн нэгэн мөрөөдлийг биелүүлжээ. Мэргэжилдээ тун хайртай тэрээр өөрийн гэсэн “Addict Make up studio”-оо нээжээ. Дэлхийн түвшинд үнэлэгдсэн өөрийн авьяас чадвараа монголын охид бүсгүйчүүддээ мэдрүүлж гайхалтай бүтээлүүд туурвих болно гэдгээ тэрээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байна.

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN


Загвар өмсөгч С.Төгс өөрийн ”Addict”студиэ нээлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.