Брүүклин Бэкхем, Хлоя Морец нар эргээд хамтдаа

75ffab7c67bd3fe0great

2014 онд Виктория, Дэвид Бэкхем нарын ууган хүү Брүүклин жүжигчин Хлоя Морецтой үерхэж эхэлсэн билээ. Гэвч хэсэг хугацааны дараа залуус харилцаагаа тасалсан юм. Тэдний шүтэн бишрэгчид залуу хосыг эргээд нэгдээсэй хэмээн итгэл найдвар тавьж байв. Тэдний хүлээлт ч талаар болсонгүй.

Брүүклин Нью-Йорк хотод суралцах болсон тул тийшээ нүүж очсон юм. Эргээд Хлоятай харилцаж эхэлжээ. Саяхан Брүүзлин өөрийн инстаграм дахь хуудсан дээр хар, цагаан гэрэл зураг байршуулсны дээр Морецыг онцолсон байна. Жүжигчин бүсгүй өдгөө түүнээс хол байгаа хэдий ч залуу Бэкхем найз бүсгүйгээ ихэд санаж байгаа гэдгээ үүгээр илэрхийлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn


Брүүклин Бэкхем, Хлоя Морец нар эргээд хамтдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.