О.Ононтунгалаг: Каспер Смарт холливүдийн хамгийн сайхан залуу

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел  Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт,  Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Black eyed peas  хамтлагийн гишүүн Apl de Ap,Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл  энэ удаад О. Ононтунгалаг  бүжигчин, жүжигчин Каспер Смартийн нүүр хувиргагч болжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ооноо нь ингээд Каспер Смартийн нүүр хувиргагч  боллоо. Оройн цагаар хичээлтэй бас хамт аялал хийж чадахгүй болохоос түүний  оролцох дуу клип, киноны ажилд нүүр будалт хийж байхаар болсон.   Бид хоёр удахгүй нууц задлан аа. Хамт байгаад л баймаар сайхан энергитэй  үнэндээ л миний мэдэх холливүдийн хамгийн сайхан залуу” гэж бичжээ.

Ugluu.mn


О.Ононтунгалаг: Каспер Смарт холливүдийн хамгийн сайхан залуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.