Технологийн давалгаа

Бид технологийн зууны бүтээгдэхүүн болохынхоо хувьд энэ технологижсон нийгмийн хамгийн содон орчин үеийн шинэлэг шийдлүүдийн санааг танилцаж, тэдгээр нь бидэнд хэрхэн нөлөөлж буйг мэдэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг. Тиймээс  үүний талаар мэдээллийг өөрийн бодол хийгээд баримтад тулгуурлан бэлтгэв.  Мэдээлэл авахыг хүсвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

1.Дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийн систем

Дрон нь монголд саяхнаас нэвтэрч эхэлсэн бөгөөд DJI,Parrot компаниудын дрон монголд зарагддаг болсон нь үнэхээр том амжилт болсон гэж хэлж болно. Дрон нь  дэлхий даяарх хамгийн том ололтуудын нэг болж чадсан билээ. Мөн түүнчлэн энэ нь  2016 оны Австралийн Мелбурны их сургуульд болсон дроны нээлттэй өдөрлөгт түүний талаарх нөлөөлөл,хэрхэн хөгжинө гэж харж буй алсын харааны тухай хэлэлцүүлэг болсон хийгээд тэрхүү үйл явдлаас дүгнэн үзэхэд Дрон нь хүн төрөлхтөнд аюулгүйн баталгаа,төхөөрөмж болж байгаа гэж дүгнэж болох юм.

Монголын хувьд Дроны албан ёсны showroom үүсгэн байгуулагдсан нь hobby zone дэлгүүрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн 2017-04-07-нд үүний нээлттэй өдөрлөг Монголд болсон. Дроны шилдэг технологижсон хамгийн сүүлийн үеийн тоглоомууд ч монголд зарагдаж эхэлж буйг бид төвөггүй харж байна. Жишээлбэл: 3D үзэг/хэвтээгээр зурахад босоогоор харагддаг 2013 оноос эхлүүлсэн бүх төрлийн загварууд / Үүнээс гадна дроныг дэлхийд маш аюултай, ойн хээрийн бүсэд ойн хамгаалагчдын оронд ашигласнаар  тэдний  амь насыг хамгаалах боломж бүрэлдэж байгаа билээ. Эдгээр улсуудын тод жишээ нь Турк улс юм. Судлаачид 2018 он гэхэд дроны зах зээл 1 тэрбум ам.долларт хүрч, 50 жилийн дараа 100 тэрбум ам.долларт хүрэх болно хэмээн таамаглаж байна.

2.Ухаалаг утасны тэлэлт Хятад руу

БНХАУ-ын “Шаоми” брэнд бол ухаалаг утасны зах зээлд эрчтэйгээр түрэн гарч ирж буй шинэ зах зээл юм. Тиймээс ч тэд аль хэдийнэ байр сууриа олсон асар том зах зээлүүдтэй хурдтайгаар өрсөлдөх шаардлага тулгарсан биз ээ. Тэд саяхан google компанитай хамтран  MIA1 утсаа бүтээсэн бөгөөд 5,5 инч дэлгэцтэй 3 өнгөний сонголттой утас юм.

Гэвч утасны мэдээлэл гэхээс илүү энэ утсыг бүтээхэд ашиглагдсан үйлдлийн систем нь маш чухал байдаг. Үүний нэр бол Andriod wan гэх агаад наугат, андройд 7,1,2-үйлдлийн систем ашиглаж болдгоороо онцлог болсон байна. 168 грамм, 3080 ампер цаг хүртэл зайгаар цэнэглэгдсэнээрээ маш авууштай гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ. Тус компани удалгүй андройд 8 үйлдийн системээ танилцуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн байна. /вебсайт-www.mi.com/

3. Андройд функц-ийн нууцаас

Бичвэрээс яриа руу шилжихийг хүсвэл andriod төхөөрөмжийнхөө settings-accessibility. Text-to-speech outfut товчийг асаах шаардлагатай.

Ухаалаг утасны алсын удирдлага

Settings-security-device adminstrators тохиргоо руу орон andriod шалгах

Guest горимыг асаах

Баруун дээд талд буй дүрсэнд хүрэн add guest-г дарах илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл  brighside.me ороорой.

YOLO.mn


Технологийн давалгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.