Сүүлийн үед Канадын дуучин Жастин Бибер хэл аманд ихээр өртөх болжээ. Папараццичидтай зодолдлоо, хурд хэтрүүлсний төлөө торгууллаа гэх мэт. Энэ удаад түүний шүтэн бишрэгчдийн нэг нь 9,23 сая доллар төлөхийг шаардан шүүхэд ханджээ. Түүний хэлж байгаагаар Биберийн тоглолтонд очоод бараг дүлийрч орхисон гэнэ. Тэрээр “Би охиноо Жастины тоглолтонд аваачсан. Тайзан дээрээс түүний орилсноос болоод би бараг сонсох чадвараа алдчихсан байх. Одоо миний чих байнга шуугидаг болсон” гэж хохирогч ярьжээ. Үнэндээ энэ эмэгтэйгээс өөр хэн ч, охин нь ч хүртэл чанга чимээний талаар гомдол гаргаагүй байна.