“21 мянга” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар дуучин Нара тодров

21935565_1483125581807628_2134605653_n

MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоуны нэвтрүүлгийн шинэ дугаарын ялагчаар дуучин Нара тодорлоо. Тухайлбал Эмоци продакшны жүжигчин Төөтөө, дуучин Нара нар хэрхэн 21 мянган төгрөгийг 10 хоногт хэмнэлттэй зарцуулж чадсан нь нэвтрүүлгийн шагнал болох гурван сая төгрөгийн эзнээр тодрох байсан юм. Нэвтрүүлгийн өмнөх дугаарт жүжигчин Б. Цэцэг, трансжендэр мисс Б.Солонго нар оролцож байсан. Тус телевизийн уран бүтээлчдийн зургаа дахь удаагаа зохион байгуулсан “21 мянга” шоу нэвтрүүлэгт энэ удаад жүжигчин Төөтөө 16 мянган төгрөг , дуучин Нара 18 мянган төгрөгтэй үлдэж  нэвтрүүлгийг өндөрлүүллээ. Ингээд өчигдөр орой М.Нара ялагч болж, гурван сая төгрөгийн шагналаа бэлнээр авсан. Шагналынхаа тодорхой хувийг сайн үйлсэд зарцуулна гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

 


“21 мянга” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар дуучин Нара тодров
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.