Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлжээ

 Дэлхийн сая сая гоо үзэсгэлэнт авьяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь нэгдүгээр байр эзэлжээ.

   Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтаараа зохион байгуулагчдын төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн бөгөөд тус тэмцээний нэгдүгээр байр эзлэсэний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсаны зэрэгцээ 2018 оны Пёонгчанг “Өвлийн Олимпын” нээлтэнд оролцох эрхтэй болсон байна.

   Дашрамд дуулгахад дээрхи тэмцээнд манай улсаас 2014 онд мисс Э.Азбилэг, 2016 онд  А.Сайхантамир нар эх орноо төлөөлөн оролцож Дэд байрын эзэд болцгоож байсан билээ.


Мисс А.Бөртэ-Үжин “Дэлхийн авьяаслаг миссийн тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.