Бүсгүйчүүдийн хүслийг хэрхэн мэдэх вэ

XopoM.com-Хэрвээ-эмэгтэй-хүн-дараах-12-чанарыг-агуулсан-бол-түүнийг-бүү-тавьж-явуул-01
Энэ хорвоо дээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тоочиж баршгүй их ээ. Тэд хөөрхөн, ялдамхан, ухаалаг, халамжтай гээд л хөврөнө шүү дээ. Хэдий орчлонгийн чимэг болсон гоо үзэсгэлэн төгөлдөрч гэлээ, тэдний хүслийг ойлгоход эрчүүдэд том сорилт болдог байна.

Бүсгүйчүүдийн юу хүсч байгааг мэдэх нь эр хүн бүрийн мөрөөдөл байх. Учир нь тэдний юу хүсч байгааг ойлгож мэдсэнээр эрчүүд хүлээн зөвшөөрөгдөхөд илүү хялбар болох юм.

  • Тэд ч бас хүн гэдгийг ойлго: Заримдаа чамд өөрийгөө яг юу хүсээд байгааг мэдэхгүй үе байдагтай ижил тэд ч бас тийм үеийг туулдаг. Мөн эмэгтэйчүүд “бүхнийг мэддэг хүмүүс” биш шүү дээ. Нэмж хэлэхэд бүх эрчүүд хоорондоо ялгаатай байдаг шиг тэд мөн ялгаатай. Зөвхөн цаг хугацаа, хүчин чармайлт эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслана.
  • Сонс: Хоёр чихээрээ, бүр цаашлаад бусад мэдрэхүйгээ ашиглаж эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Магадгүй тэр чамд үгээрээ болон үйлдлээрээ ямар нэгэн юм хэлж болох юм. Та түүний хэлж буй үгсийн утгыг ухаж ойлгох хэрэгч гарч болох юм.
  • Түүнд тохиолдсон зүйлийг ургуулж бодох хэрэггүй. Харин мэдэхгүй байгаа зүйлээ зүгээр л асуу: Тэд танд үргэлж ойлгомжтой хариулт өгөхгүй байж болох ч, оролдлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд хэдий мэдрэмтгий, уян зөөлөн хүмүүс ч гэлээ, найз залуугийнхаа том тэнэглэлийг хэзээч хүсэхгүй нь ойлгомжтой.
  • Чамд бүрэн итгэсэн үедээ л тэр өөрийн нууцаа хэлэх болно:Эмэгтэйчүүдийн юу хүсч байгааг мэдэхэд энэ нь хамгийн чухал зүйлсийн нэг юм. Учир нь чамтай байхдаа итгэлтэй байдлыг мэдэрсэн үед тэр чамд сэтгэлээ нээж, бодлоо илэн далангүй ярих болно. Ийм байдлыг мэдрээгүй эмэгтэй чамд сэтгэлээ нээх нь юу л бол.
  • Түүнийг анхаарлын төвдөө байлга: Ялангуяа түүний хажууд байхдаа эргэн тойронд байх өөр сайхан зүйлсрүү харах хүслээсээ зайлсхий. Эс бөгөөс  чамайг өөр хэн нэгнийг хайж байна гэж бодох аюултай шүү. Түүнтэй ярьж буй зүйлдээ анхаарлаа хандуулж, сонсох хэрэгтэй.
  • Түүнийг магт: Бараг бүх л хүмүүс магтуулах дуртай байдаг ч гэлээ, эмэгтэйчүүд илүү дуртай байх. Та энэ тал дээр бага зэрэг дутагдалтай бол ядаж түүний гадуур өмссөн хувцас аль эсвэл түүний үсний талаар магтаалын үг хэлж эхлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд тэдний сайхан гоолиг бие, үзэсгэлэнтэй нүд, үнсээд авмаар уруул, зөөлөн намирсан үснийхээ талаар сонсохыг үнэхээр их хүсдэг юм шүү.
  • Намбатай бай: Эмэгтэйчүүд намбалаг, сайхан харагддаг эрчүүдийг ихэнхидээ хүсдэг. Тэд найз охидууддаа болон гэр бүлийнхэндээ танилцуулахад бахархалтайгаар танилцуулж болох хүнийг хүсдэг гэдэг нь хэзээд үнэн байдаг.
  • Зорилготой бай: Хүссэн зүйлээ мэддэг эр хүнээс илүү секси зүйл гэж байдаггүй. Хэрвээ эр хүн зорилго тэмүүлэлтэй бол хайр сэтгэлийн харилцаанд итгэл төрүүлдэг. Энэ бол сайн зүйл юм. Эр хүний зорилго нь эр зориг, хүч чадал, шийдвэр гаргах чадвартайг харуулдаг. Эмэгтэйчүүдэд энэ хүнтэй амьдралыг туулж болох хүн гэсэн итгэл төрүүлдэг байна.
  • Жижигч гэлээ тэмдэглэлт өдрүүдийг санаж бай: Ялангуяа төрсөн өдөр, ойн баяр, чухал тэмдэглэлт өдрүүд, аль эсвэл анх уулзсан өдрөө санаж байгаарай. Мөн түүний харшламтгай хоол хүнсний талаар санаж байх нь их чухал. Жишээ нь: шоколад, газрын самар г.м. Энэ нь түүнд хэрхэн санаа тавьдаг гэдгээ харуулахад үнэхээр чухал зүйл юм шүү.

Бүсгүйчүүдийн хүслийг хэрхэн мэдэх вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.