Дуучин Тэмпо ”Ганцаардаад явж бай хохино”

tempo2

25-р суваг телевизийн “Maling The Band” хамтлагаас төрөн гарсан “Mixx” хамтлагийн гишүүн Тэмпо буюу Б.Болдбаатар жүжигчин Шүүдэрцэцэгтэй үерхээд багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Хосууд хоёр тийш болж  тус тусын замыг хөөх болсон хэдий ч бие биедээ хайртайгаа өөрсдийн цахим хуудаснаа илэрхийлсээр байсан.

Жүжигчин бүсгүй найз залуутай болсон ч харилцаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй өдийг хүртэл нууцласан хэвээр л байгаа. Харин Тэмпогийн сэтгэл одоог хүртэл хувираагүй бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа үргэлжид хайр дурлал, эмэгтэйчүүдийн талаархи нийтлэлүүд оруулдаг бөгөөд өөрийн ганц бие амьдралд тун сэтгэл дундуур явдаг бололтой. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хайртай хүндээ хайрлагдана гэдэг чинь л төгс утга учир шүү дээ. Ганц бие байх надад зохино, ганцаардаад явж бай хохино…Дажгүйшд тэ манай синглүүдээ” хэмээсэн байна. Фэйсбүүктээ энэ мэт хайр дурлалын талаар гунигт мөртүүд хөврүүлсээр багагүй хугацааг өнгөрүүлж байгаа дуучин залуу төгс хайр дурлалаа хүлээсээр байгаа бололтой. 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN


Дуучин Тэмпо ”Ганцаардаад явж бай хохино”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.