Залуу, сайхнаараа байх нууц жор

5sbp68gsbchujk9g5g83ianbcq_b_500x500
Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй. Гэхдээ олон жилийн туршид дадсан зан үйлээ нэг л өдөр огцом өөрчлөх нь боломжгүй зүйл.

Иймд өөрчлөлтийг ягуухан боловч шаргуу хийх хэрэгтэй. Танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусална.

Юуны өмнө “өөрчлөгдөх” өдрөө сонгож, гэртээ их цэвэрлэгээ хий.Та хөргөгчөө онгойлгоод үз. Хугацаа нь хэтэрсэн, хөгцөрсөн, гялгар уут цаасанд юу нь мэдэгдэхгүй боодолтой хүнсний элдвийн зүйл хөглөрч байгаа байх. Энэ бүхнийг, мөн муудсан, удсан жимс ногоог хая. Учир нь та өлсөх эсвэл хийх юмгүй үедээ эдгээрээс авч идэж өөрийгөө хордуулах болно.

Гуанз, кафе, түргэн хоолны газар аль болох бага ор. Нийтийн хоолны газар орж хооллох дуртай эмэгтэйчүүд гэртээ хооллодог эмэгтэйчүүдтэй харьцуулахад 300 калори /илчлэг/ илүү их авдаг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл.

Хэрэв та таргалахыг хүсдэггүй бол нөхөр, хүүхдийн хоолны үлдэгдлийг бүү идээрэй. Харамсалгүй хая.

Хэрэв урьд орой нь баяр тэмдэглээд ч юм уу нилээд ахиухан хоол идсэн бол дараагийн өдөр тослоггүй эрүүл хооллохыг хичээгээрэй.

Өдөр бүр багахан порцтой ногоотой шөл, эсвэл салат идэж зуршвал үндсэн хоолыг их хэмжээгээр идэхгүй байх боломжтой.

Хэрэв өдрийн хоол болоход нилээд удаан хүлээх шаардлага гарвал өлсөх мэдрэмжээ дарах нь байдаг. Үүнд тослог бус йогурт, алим эсвэл самрыг сонгоорой. Харин чипс, давстай крекер /хатаасан печень/, боов талх нь хамгийн муу хувилбар болно шүү.

25-45 насанд биеийн дасгал хийдэггүй эмэгтэйчүүд дунджаар 5 кг булчин “гээдэг ” байна. Булчингийн нэг килограмм нь өдөрт 70-100 калори хайлуулдаг гэж тооцоход нийтдээ 500-гаас илүү калори болох аж. Хэрэв та 25 насандаа идэж байсан зүйлийг идэхийг хүсвэл булчингаа дасгалжуул.

Утсаар ярьж байхдаа ч биеийн дасгал хийж занш. Өлмий дээрээ аль болох удаан зогс. Энэ дасгал нь өөх хайлуулах төдийгүй, хөлийн булчинг бэхжүүлдэг.

Та ямар ч завгүй байсан үедээ 10 минут завсарлаж бай. Энэ богинохон хугацаанд хүүхэдтэй тоглох, тасалгаагаа соруулах зэрэг идэвхтэй хөдөл. Тасалгааг соруулах нь эрчимтэй зугаалсны адил зүрхэнд сайн дасгал болдог байна.

Илүүдэл жин амьдралын буруу хэвшлээс тогтдогийг санаарай. Амралтын өдөр гээд үд хүртэл унтах, болж өгвөл хэвтээд өгдөг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хоолоо хичнээн сойгоод ч турж чадахгүй. Хөдөлгөөнгүйгээр турах нь эрүүл мэндэд ч сайн биш. Иймд гоолиг болохын тулд хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулаарай.

Эх сурвалж http://www.info.mn


Залуу, сайхнаараа байх нууц жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.